Жагсаал эхэлж, АН-аас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы танхимаас гарлаа .

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар  болон Ардчилсан намын гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдэж чуулганы танхимыг орхин гарчээ. Ардчилсан нам Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй учир тус намыг төлөөлөн УИХ-д суугаа гишүүд хуралдаа суухгүй байхаар шийдсэн бололтой. 

Хэдийгээр өчигдөр Ардчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хүргүүлсэн ч тэд эсэргүүцлийн жагсаалаа ийнхүү эхлүүллээ. Жагсаалтай холбогдуулан төрийн ордны орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

 

 

сэтгэгдэл үлдээх