ОХУ-ын түүхэнд тэмдэглэгдэхээр их хэмжээний цас орлоо

Энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын түүхэнд тэмдэглэгдэхээр их хэмжээний цас оржээ. Хур тунадасны хэмжээ 14 мм-т хүрсэн аж. ''Цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн их хэмжээний хур тунадас энэ амралтын өдрүүдэд орж байна. Өмнө нь 1957 онд 11.2 мм хур тунадас орж байсан'' гэж Интерфакс агентлаг мэдээллээ. Москва хотод орж буй цасан шуурга даваа гаригт намжих төлөвтэй байна гэж цаг уурчид нь мэдээлж байна. 

сэтгэгдэл үлдээх