“Байдгаа сонгуульд барж, багахан хөрөнгөөр голоо зогоож яваа" Ё.Баатарбилэг

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нь дуулиан шуугианаас салдаггүй нэгэн. Тэрээр эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн үед шадар туслах, Ахлах реферант хийж явсан. Мөн ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх хийж яваад төрөлх нутаг Архангай аймгийн Засаг ноёноор сонгогдсон түүхтэй. Угаас эрдэм боловсролд хэтийдсэн тэрээр ноёны сэнтийд залрах хүртлээ өөрийгөө бэлтгэж чадсан нь сайшаалтай. Гэсэн ч сайны хажуугаар саар гэгчээр Ё.Баатарбилэг нь хахууль авсан хэргээр шалгагдаж эхэлсэн цаг саяхан. Учир нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хууль бус алт олборлогч компанийн үйл ажиллагааг мэдсээр байж өөгшүүлэн дэмжиж, 19 сая төгрөгийн хөрөнгө банкинд хав дарсан нь илчлэгдсэн байна. Ингэснээр түүний Засгийн сэнтий ганхжээ. Тухайн үедээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн мэдлийн компани байхгүй гэсэн мөртөө сард 30 сая хол давсан орлоготой хэмээн бүртгүүлж байсан тэрбээр олон хүмүүсийн нууцыг тайлах сэдлийг төрүүлсэн байна. Засгийн сэнтийгээс овоо юм цохиод төрийн суудал руу зүтгэсэн түүний зүтгэл хоосон мөрөөдөл байсангүй. Зорьсондоо хүрч, сарвайснаа атгасан Ё.Баатарбилэг эрхэм төрийн сэнтийд заларснаар овоо даруухан болов уу гэлтэй. Авилгалын хэргээр түр саатуулагдаж 30 хоногийн баривчилгаанд орж амьдралын хар толбоо нэмсэн тэрбээр өдгөө гишүүний суудалд залрана чинээ хэн санах билээ.

Ё.Баатарчилэг нь УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн даруухан нэгэн болсныг дээр дурдсан. Учир нь 2016 онд түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт авто машингүй, 89700₮-ийн хадгаламжтай хэмээн бүртгэгдсэн байдаг.  Мөнөөх сая саяын орлоготой эрхэм сонгуулийн үеэр байдагаа барав уу гэлтэй түүний хөрөнгө огцом буурсан нь сонин. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-аас сонгогдсон нэр дэвшигчид ёстой л шил дараалан гарсан. Тэдгээрийн тоонд Ё.Баатарбилэг ч шургаад амжсан. Намаар ар талаа хамгаалуулж, төрд шургасан гэхэд нэг их хилстэхгүй л болов уу. Учир нь сахилгын зөрчилтэй хүн төрийн албанд ажиллах ёсгүй гэсэн дүрэм байдаг...

Сэтгүүлч:

Ч.Мандахнар

Эх сурвалж: www.ULSTURCH.mn

 

 

 

сэтгэгдэл үлдээх