Ц.Даваасүрэн: Оюутолгой Монголоос эрчим хүч авах заалтыг түдгэлзүүлсэн 2014 оны гэрээг цуцалсан

Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн Оюутолгой компанитай 2014 онд байгуулсан эрчим хүчний  гэрээг Засгийн газраас цуцлах шийдвэр гаргасантай холбоотой асуудлаар  Төрийн ордонд  мэдээлэл хийлээ.  Тэрээр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийн 7.3-т зааснаар Оюутолгой компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангах үүрэгтэй. Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван хувилбарын аль нэгийг сонгох үүрэг хүлээсэн. Оюутолгой компани хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 2017 оны долдугаар сараас эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах ёстой байсан ч одоогоор жилд 140-160 сая ам.долларын  эрчим хүчийг  импортолж байна. 

 2014 онд Засгий газар Оюутолгой компанийн хооронд "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ"  хийгдсэн байна.  Уг гэрээгээр Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д заасан заалтыг түдгэлзүүлснийг сая Засгийн газраас хүчингүй болгож байгааг мэдэгдсэн юм.  Ингэснээр Оюутолгой компани эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангах 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэх үүрэг хүлээж байгаа. 2018 оны хоёрдугаар сарын 16-нд өмнөх гэрээ цуцлагдсан цагаас хөрөнгө оруулалтын гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд Оюутолгой эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоос хангах ёстой" гэлээ. 

Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн онцолж “Цуцалсан гэрээний асуудлыг ташаа ойлгоод байна. Хоёрт, Оюутолгой болон Монголын Засгийн газар Татвантолгой төслийг хэрэгжүүлэхгүй гэдэг асуудал огт яригдаагүй гэдгийг мэдэгдье гэв. 

Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг: 2013 онд Тавантолгой төслийн баг байгуулагдсан. Энэ хугацаанд ТЭЗҮ болон санхүүжилтийн бүх судалгааг хийсэн. Хөрөнгө оруулагч Оюутолгой компаниас батлан даалт өгвөл 2018 оны долдугаар сард төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэв. 

 

сэтгэгдэл үлдээх