Баасан, 5 сар 7, 2021

ТУСГААР ТОГТНОЛОО ҮГҮЙСГЭЖ БАЙСАН Б.БАТЦЭЦЭГ САЙД БОЛЖ ДЭВШЛЭЭ!!!

Гадаад харилцааны дэд сайд асан, 2020 оны сонгуульд унасан, “Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар томилогдлоо. Тэр ажилдаа ороод байна.
Харамсмаар томилгоо болжээ.
Эсвэл МАН, ядаж манай улс алтан аргамж атгах боловсон хүчингүй болоо юу?!
Б.Батцэцэг факт ихтэй. Жижиг биш том шүү.
Тухайлбал, 2019 оны оны тавдугаар сарын 31-ний орой Гадаад харилцааны яам гадаад улсад Монгол улсыг төлөөлөн суугаа элчин сайдын яамны томилгоонуудыг хийсэн. Энэ асуудал 2019 оны 10 сарын эхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр сөхөгдсөн. Тэгэхэд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар томилуулсан байдаг. Үүнд Б.Батцэцэг “Туслахаар ажиллаж байсан хүмүүс бол энэ яамны залуу дипломатууд. Энэ хүмүүс журмынхаа дагуу гурван жил ажиллаад томилогддог. Үүний дагуу сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын туслахууд гурван жил ажиллаад анхныхаа томилолтыг авсан” гэж хариулж байв.
Мөн Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримт байдаг.
Үүнээс ч дор факт бий.
Бас 2019 оны эхээр ШХАБ-тай холбоотой асуудал нийгэмд нэлээд хүчтэй яригдаж байв. Тэр үед улстөрч, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж элсэх нь зөв, буруу хэмээн цэц булаалдаж байлаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч энэ давалгааг тэргүүлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Санаатай, санамсаргүй мэдээлэл нийгэмд тарж аргаа барахдаа ГХЯ мэдэгдэл гаргаж, дэд сайд нь байр сууриа илэрхийлж ярилцлага өгч байв. ГХЯ ШХАБ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дунд төөрсөн олон нийтэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх Гадаад харилцааны яамны байр суурь тун чухал байв. Гэтэл ГХЯ-наас тараасан дэд сайд Б.Батцэцэгийн ярилцлага ШХАБ-аас ч илүү эрсдэлтэй нөхцөл байдлыг нийгэмд үүсгэх шахсан. “Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг үгүйсгэж, доромжилсон өнгө аястай болчихов. Мэргэжлийн дипломатч байтугай Монгол Улсын жирийн иргэд нь илэрхийлж чадахгүй тийм үг өгүүлбэр дэд сайдын ярилцлага дунд явсан нь харамсалтай. Эх сурвалж: Гадаад харилцааны яам гэсэн уг ярилцлагад “Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг” гэж мэдэгдсэн байдаг.

 

Эх сурвалж: aguulga.mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...