Баасан, 5 сар 7, 2021

Таван өдөр, 102 цагийн өлсгөлөнгийн үр дүн юу байв

Түүнийг таван өдөр 102 цагийн өлсгөлөн зарлаад байхад нь Засгийн газрын төлөөлөл шаардлагыг хүлээж авснаар өлсгөлөнгөө зогсоогоод байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргахыг шаардаж идэр есийн хүйтэнд төв талбайд өлсгөлөн зарласан. Түүнийг таван өдөр 102 цагийн өлсгөлөн зарлаад байхад нь Засгийн газрын төлөөлөл шаардлагыг хүлээж авснаар өлсгөлөнгөө зогсоогоод байгаа юм. Тэгвэл 100 гаруй цагийн өлсгөлөнгийн үр дүнг хүргэж байна.

-ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чиглэл өгсны дагуу АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг “Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү албан бичгийг 2021 оны нэгдүгээр сарын 29 ны өдөр явууллаа.

 Уг бичигт

1. Прокурорын газраас Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төсөлтэй холбоотой Авлигал авсныг тогтоолгохоор гаргасан анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн ажиллагааг дэмжиж Монгол Улсын эрх ашгийг хамгаалан ажиллах,

2.  ХЗДХ-н сайд Х.Нямбаатар  / 2021.01.29/ АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг МУ-ын Ерөнхий прокурорын газар уламжил буйгаа “Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү явуулав

3.  2021.01.21 ны 11:00 цагт болохоор төлөвлөж байсан ч цуцлагдсан Шүүх хуралдааныг аливаа өөрчлөлтгүй сэргээж хуралдуулах.

4. АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд үргэлжилж байсан маргааныг Монгол Улсын хэн гэдэг эрх бүхий албан тушаалтны чиглэл шийдвэрийг үндэслэн татан авч зогсоосон талаар мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс тодруулах хүсэлтыг Монгол Улсын Засгийн газарт гаргаж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг явуулав.

5.Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд ” АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх, мөн  Нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу аливаа өөрчлөлтгүй сэргээж, төлөвлөж байсан шүүх хуралдааныг хуралдах ” тухай албан бичгийг ХЗДХ-н сайдын үүрэг гүйцэтгэгч  Х.Нямбаатар явуулав.

6. Засгийн газраас Шинээр  байгуулах Оюутолгойн ажлын хэсэгт орж ажиллах саналыг С.Ганбаатарт тавьсан бөгөөд  ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн нар болон бусад хүмүүсийг оруулж яаралтай ажиллахаар болсноо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл,  2010 оны Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах асуудлыг  авлигал авсан нь тогтоогдсоны дараа тавигдана гэж Засгийн газрын талын хуульчид зөвлөсөн учир энэ удаа үлдээж тэдэнд итгэж түр хүлээж харахаар болсноо С.Ганбаатар  мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn С.САРУУЛ

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...