Баасан, 5 сар 7, 2021

Сайдын сэнтийг АЛТ-аар арилжих нь “60 тэрбум”-аас юуны ялгаатай вэ?

Алт, нүүрс ухагчдын “ТӨЛӨӨНИЙ ХҮН” Байгаль орчны яамыг удирдана. Соёлын яам ч ялгаагүй!!!!
Үнэн үүдэнд, худал хойморт заларч, муу хүмүүс нь сайнаа захирахыг цөвүүн цаг хэмээмой. Нээрээ л бүх зүйл эсрэгээрээ аж. Байгаль орчныг хамгаалах яам нь газар ухагчдын гарт оров. БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан гэдэг ТВ-ийн сэтгүүлч эмэгтэй томилогдов. Нам дагаж, сонгуулиар улс төрийн ПИ АР гэгч худлыг үнэн, харыг цагаан, хулгайчийг гэгээнтэн болгодог балай ажил хийж явсны ШАГНАЛ нь төрийн сайдын алба юм биз дээ. Энэ эмэгтэйн буруу биш ээ. Гагцхүү төрийн сайдын сэнтийг ухуулагчдын шагнал болтол доош нь чихэж буй намчдын л байж буй царай.
2020 оны сонгуулиар Сэлэнгээс УИХ-д Ч.Ундрам гэгч эмэгтэй сонгогдсон.МУИС-ийн дэд захирал гэх эрдэмтний дүрээр заларсан ч Монгол улсын стратегийн ордод эзэн суусан аавынхаа МӨНГӨ-өөр л гишүүн болсон эмэгтэй. Ч.Ундрамын аав Чинбат нь Сэлэнгийн Ноён уул орчмоос ухах ажлаа эхэлж, өнөөдөр “Өсөх зоос” нэртэй компаниараа Өмнөговь аймгийн Нарийн сухайтын бүлэг ордоос “МАК”, “Саус гоби сэндс” компаниудтай зэрэгцэн нүүрс олборлож байна. Тус компани “Хүрэншанд” ордыг булаалдан МАКтай шүүхдэж байсан билээ. МАК-ийн залгамжлагч Н.Номтойбаяраас дутахгүй гэсэн шиг охиноо энэ удаа УИХ-д сойж гишүүн болгосон. Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч нэртэй ч цөөхөн гэр бүл л тэндээс хагартлаа баяжиж буй. Ганц Эрдэнэтийн ашиг л Монгол улсын бүх өрхийн тог цахилгаан ус дулааны мөнгийг даагаад цаана нь дахиад төсөв бүрдүүлнэ гэдэг ганц гэр бүлд багтаж шингэхгүй орлого авчирдагийг харуулж буй. Нүүрсчин аавын охин Ч.Ундрамд гишүүн болох хангалтгүй. Сайд болох мөрөөдлийнхөө эхийг өнөөдөр өөрийнхөө сонгуулийн менежер, Хэвлэлийн төлөөлөгч Н.Уртнасанг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тавиулснаар эхлүүллээ. Сэлэнгийнхэн Ноён уулыг ар өврөөс нь ухсан хоёр Чинбат нэг нь охиноо гишүүн болгож, нөгөө нь охиноо сайд болголоо гэж ярьж байна. Нөгөө Чинбатын охин нь Соёлын сайдаар томилогдсон Ч.Номинг хэлж байгаа юм. Ч.Номингийн аав Чинбат цагтаа мөн л Ноён уулын орчим Гацууртын ордыг ухаж байлаа. Лицензээ Канадын “Сентерра гоулд”-д шилжүүлсний төлөө олборлосон алтны кг тутмаас хувь авах гэрээтэй юм гэсэн.
Image may contain: 1 person, playing a musical instrument
Ингээд алт ухаж, Монголын толгой баячууд болсон хоёр Чинбатын охидын мэдэлд Байгаль орчин, Соёлын гэсэн хоёр яам очлоо. Уг нь энэ хоёр яамны гол бодлого нь ХАМГААЛАХ ёстой. Гэтэл ухагчдын гар хөл хамгаалж чадах уу? Нөгөө салбарын мэргэжилтэн,эрдэмтэн, судлаачид нь хаачсан бэ? Ардын намд аргагүй л их мөнгө хэрэг болжээ. Алтчдад төрийн сайдын сэнтийг зарж байгаа нь “60 тэрбумын схем” ээс юугаараа ялгаатай юм бол? Одоогийн эрх баригчид 60 тэрбумынханаа “Пүү паа бузар” гэцгээн түлхэн унагаагүй бил үү? Ард түмнийг хууран мэхэлсэн наад жүжгээ хэзээ зогсоох вэ?
Доромжлох эрхийг нь бид өөрсдөө өгснөөс хойш одоо яая гэхэв дээ!!!
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон 2021.02.02

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...