Ням, 2 сар 28, 2021

Д.Сумъяабазар: Тэр тендерээ Эрүүл Мэндийн Яаманд буцаа, тайлбарлаж хэл, ярь, !!!

Нийслэлийн Эрүүл мэндийн газар  N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нийтэлсэн байна. Ингэхдээ 20 мянган ширхэг маск буюу нэг N95 амны хаалтыг 20 мянган төгрөгөөр авахаар төлөвлөжээ. Энэ нь нийт 400 сая төгрөгийн үнийн дүнтэй болж байгаа юм.

Тодруулбал, 400 сая төгрөгийн өртөг бүхий уг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээ 2021 оны хоёрдугаар сарын 5-ны буюу баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8 гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 400 сая төгрөгийн бараа нийлүүлэх компанийг материалыг хүлээн авах хугацаа нь амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөрт багтаахаар төлөвлөсөн байна. 

Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОК-ын шуурхай штабт ажиллах үеэрээ дээрх асуудлыг ярилцсан юм. Энэ үеэр тэрбээр “НОК-ын ажил багадаагүй. Энэ маскны асуудлыг НЭМГ хариуцахгүй. Үүнийгээ Эрүүл мэндийн яаманд нь буцаа. Наана чинь ашиг сонирхлын зөрчил байна” гэлээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...