Ураны туршилт явуулж буй “Бадрах Энержи” ХХК-аас болж 19 тугал үхсэн үү?

0
320

Дорноговь аймгийн ИТХ-аас тус аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахаар болжээ.

Энэ асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Мэргэжлийн хяналтын газар, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй уулзсан байна. Өмнө нь буюу 2012 оны 11 дүгээр сарын 28-наас 2013 оны 01 дүгээр сарын 31-ний хооронд Сайншанд сумын тавдугаар багийн иргэн Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй үхсэн 19 тугалын хорогдол гарч байсан юм. Үүний дагуу тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын оролцоотой Ажлын хэсэг байгуулагдаж дүгнэлт гаргаж байсан юм.

Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Зөөвч-Овоо (54 640 т), Дулаан-Уул (6 260 т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 44 хувийг эзэлж байна. Бадрах Энержи ХХК Зөөвч-Овоо ураны орд дээр ГДУО үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу