Баасан, 4 сар 23, 2021

“ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ” МАН-Д ЭЛСЛЭЭ

МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр орой /2021.2.9/ нэгэн “сенсацитай мэдээ” цахим хуудастаа бичжээ. “Амундра МАН-д элслээ” гарчигтай уг мэдээлэлд “Хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын шилдэг менежерүүдийн нэг А.Амундра МАН-д элслээ. А.Амундра нь намын шинэчлэл, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг дэмжиж, 100 жилийн ойн босгон дээр МАН-д элслээ. Тэрбээр Монголын анхдагч цахим хэвлэлийн нэг news.mn-ийг үүсгэн санаачилж, Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Массмедиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан туршлагатай шинэ үеийн төлөөлөл болсон шилдэг залуу менежер юм. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэх чин сэтгэлтэй хэн бүхэнд МАН-ын үүд хаалга нээлттэй” гэсэн байна. Гэхдээ А.Амундраг Д.Амарбаясгалан даргын хэлснээр бус асар их нууц мөнгөний зарцуулалттай Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн гүйцэтгэгч гэдгээр харвал зохино. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам МАН-д элсчээ. Товчхон “цаглабар” сануулахад, А.Амундра 2017 оны 11 сарын 20-нд “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. АТГ-аас 2019 оны 1 сарын 21-нд “Бодь интернэшнл” ХХК-ийн эзэн Д.Баясгалан “үл мэдэгдэх” шалтгаанаар баривчилж 461-т 48 цаг саатуулаад сулласан. Гэвч 2019 оны 12 сарын 9-нд Д.Баясгалан Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртсэн. Улмаар Засгийн газрын 2019 оны 7 сарын 24-ний өдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилт болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшлийг Засгийн газрын 304 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК нь дээрх чиглэлийн 267 км төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулсан. Улмаар төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Ийм л юм. Цаашаа ярих юм их бий…

эх сурвалж:aguulga.mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...