Цар тахлын үед улсын төсөвт байгууллагууд төсвийн хэмнэлттэй ажиллахыг шаардаж байгаа. НЭМГ гэхэд 400.000.000 төгрөгийн өндөр үнэтэй амны хаалт худалдан авах тендер зарласан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, тендерийг буцаахаар болсон.
Тэгвэл Монголбанк энэ сарын 1-нд ихээхэн өндөр мөнгөн дүнтэй тендер зарлажээ. Тодрууулбал, ажилчдадаа зориулж фитнессын тоног төхөөрөмж худалдан авах 300.000.000 төгрөгийн тендерийг зарласан байна. Түүндээ дасгалын гол төмөр, сет диск, өөр өөр жингүүд, хос гантел, тохируулгатай налуу бандан, гэдэс таталтын бандан зэрэг 10 гаруй нэр төрлийн фитнессийн төхөөрөмж худалдаж авахаар заагаад байжээ.
Энэ асуудал олон нийтэд ил болсны дараа Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн тендерийг цуцалж байгааг мэдэгдэв. Тэрээр “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй, нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай. Цуцлагдсан шүү” гэжээ.
Эх сурвалж: aguulga.mn