Пүрэв, 6 сар 24, 2021

ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ “АЛТАНТАРИА”, “АТАР” ГУРИЛТАЙ ХОЛЬЖ БУЙ ХЭРГИЙН МӨРӨӨР…

“Тавантолгой түлш” компанийн Баянгол дүүрэг дэх агуулах, барьцалдуулагч бодисыг гурилтай хольж байгаа нь… 2021.02.10 16:30 

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН ЗАХИРЛУУДЫН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ БУЮУ  БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСОНДОО ГУРИЛ  НУУЦААР ХОЛЬЖ БАЙГАА БАРИМТ

       Улаанбаатар хотын  гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй шахмал түлшээр хангаж байгаа Тавантолгой түлш компанийн удирдлагууд нийслэлийн иргэд болон Засгийн газрыг хууран мэхэлж байгаа ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайтын эрэн сурвалжлах нэгдэлээс хүргэж байна.

https://youtube.com/watch?v=hkNt_YIxLBA

      Өнгөрсөн намар шатахуун түгээх станцууд устай шатахууныг хэрэглэгчдэдээ  худалдаж, хууран мэхэлж  их хэмжээний ашиг олж  байгаа баримтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас олон нийтэд дэлгэж байсан. Тэгвэл Тавантолгой түлш компанийн удирдлагууд утаагүй түлшний барьцалдуулагч бодисондоо их хэмжээний гурил нууцаар хольдог юм байна. Үүнийгээ урд хөршөөс худалдаж авсан өндөр үнэтэй  барьцалдуулагч бодис хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн  эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний ашиг олж, мөнгө угааж байж болзошгүй ноцтой  баримтыг хөдлөшгүй баримтад тулгуурлан та бүхэнд хүргэж байна.

Барьцалдуулагч бодис болон “Алтан тариа” тэргүүт гурилын шуудай агуулахын гадна овоолгоотой байгаа нь… 

“Тавантолгой түлш компанийнхан “Алтан тариа”  тэргүүт гурилын үйлдвэрүүдээс сүүлийн  жил гаруйн хугацаанд хоёрдугаар гурил их хэмжээгээр худалдаж авах болжээ. Ямар зүйлд зориулж их хэмжээний бор гурил худалдаж аваад байгаа нь тодорхойгүй байсан гэнэ. “Алтантариа” компанийн гурил худалдан борлуулах ажилтан “Өнгөрсөн жилээс эхлэн Тавантолгой түлш компанийнхан маш их хэмжээний гурил өдөрт гурван машинаар зэрэг татаж байгаа. Манай захирлуудтай учраа олсон юм шиг байна лээ. Юунд зарцуулж байгааг мэдэхгүй” гэсэн тайлбар өгч байв. Өөрөөр хэлбэл, Тавантолгой түлш компанийнхан гурилын үйлдвэрүүдээс худалдаж авсан хоёрдугаар гурилаа өөрсдийн Монос, Баянголын түүхий эдийн агуулахдаа авчирч, Хятадаас оруулж ирсэн  барьцалдуулагч бодистойгоо хольж, арвижуулдаг байна.

      Бид эхлээд “Тавантолгой түлш” компанийнхан Хятадаас оруулж ирсэн барьцалдуулагч болон “Алтан тариа” гурилын үйлдвэрээс авсан хоёрдугаар гурилаа ямар замаар хэрхэн холидогийг баримтжуулсан юм. Тавантолгой түлш компанийн гурван машин “Алтантариа” гурилын үйлдвэрээс хоёрдугаар гурил зөөдөг бол таван машин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн агуулахаас барьцалдуулагч бодисоо Монос, Баянголын хоёр агуулахдаа авчирдаг юм байна. Ингээд Монос, Баянголын агуулахад хоёрдугаар гурил болон хятад барьцалдуулагчаа хольдог. Үүнийхээ дараа хольж бэлэн болгосон хуурамч барьцалдуулагчаа сайжруулсан түлшний үйлдвэр лүүгээ таван машинаар зөөдөг ажээ.

       Манай сурвалжлах баг эхлээд Сонсголон буюу Моносын уулзварт байх “Тавантолгой түлш” компанийн түүхий эдийн агуулахад очлоо. Агуулахын үүдээр “Алтан тариа” хоёрдугаар гурил гэсэн шуудай овоолгоотой байх  ажээ. Зөвхөн нэг өдрийн дотор хэдэн зуун шуудайтай гурил ашиглаж байгаа нь овоолгоотой хогон дээрээс бэлхэн харагдаж байлаа. Тонн барьцалдуулагч бодис ордог цагаан шуудайнд гурилынхаа шуудайг  хийж, өнгөлөн далдлалт хийж хаядаг юм байна.  Агуулах дотор нь “БНХАУ-д үйлдвэрлэв” гэсэн бичигтэй барьцалдуулагч бодис хураалгаатай байлаа. Мөн хажууд нь шуудайтай гурилнууд дэвхийтэл хураасан байх. Тус компанийн ачааны машинууд цаг гаруй хугацааны зайтай  барьцалдуулагчаа ачих. Тэр хооронд ажилтнууд гурил, барьцалдуулагч химийн бодис зэргийг хооронд нь хольж, цагаан тоос, манан татуулж, борви бохис хийх завдалгүй ажиллах  юм. Ачааны машин дөрвөн шуудай гурил хольсон бодис ачдаг юм байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан түлшний үйлдвэр рүү зөөдөг гэдгийг бид олж мэдсэн юм.

“ГУРИЛ ХОЛЬЖ БАЙГАА ТАЛААР ҮНЭНГ ХЭЛБЭЛ НАМАЙГ АЖЛААС ХАЛНА. НУУЦААР ХИЙЖ БАЙГАА ЮМ”

         Олны хэлж заншсанаар “Монос”-ын уулзварын залгаа орших Тавантолгой түлш компанийн агуулахын байрнаас Баянгол дүүрэгт байрлах өөр нэг агуулахын байр руу хөдөллөө. Тэнд  мөн л нүүр, хувцас нь тэр чигтээ гурил болсон залуус угтав. Агуулахын  хашаан дотор  дүүрэн гурилын уут хөглөрч, овоолжээ. Өдөрт хэдэн арван тонн гурилыг барьцалдуулагч бодис болгон ашиглаж  байгаа нь эндээс бэлхнээ харагдана. Ажилтнууд нь “Биднийг энд гурил  барьцалдуулагчтай хольж байгааг хэн ч мэдэх ёсгүй. Ямар нэгэн яриа өгч, энэ талаар мэдээлэл өгөх юм бол ажлаас шууд хална. Та нартай уулзаж байгаагаа мэдэгдэж болохгүй. Нэг шуудайнд 400 гаруй килограмм гурил хийгээд хольж, хутгадаг” хэмээн учирлаж байлаа. Бидэнд мэдээлэл өгсөн ажилтан бодит мэдээллийг бидэнд өгснийхөө төлөө ажлаасаа халагдаж мэдэх учир түүний нэр, дүрсийг ил гаргаагүй болно. Тус компанийн  зарим ажилтан биднийг агуулахын байрнаас хөөж, “Энд бичлэг хийж болохгүй. Яв” хэмээн ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, хөөж  байсан юм.   Мөн “Энэ гурилын шуудай манай компанийнх биш. Өөр газрынх бидэнд хамаагүй” хэмээн мэлзэж, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Агуулахын үүдээр “Алтан тариа” хоёрдугаар гурил гэсэн шуудай овоолгоотой байх  ажээ. Зөвхөн нэг өдрийн дотор хэдэн зуун шуудайтай гурил ашиглаж байгаа нь овоолгоотой хогон дээрээс бэлхэн харагдаж байлаа

ГУРИЛ ХОЛЬСНООС БОЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГОРИМ АЛДАГДАЖ, 22 НАСТАЙ ЗАЛУУ  НАС БАРСАН ХЭРГИЙН ҮНЭН

       Тавантолгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэр дээр өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр 22 настай М.Амар гэх залуу холигч машиныг цэвэрлэж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, харамсалтайгаар амиа алдсан байдаг. Дээрх хэрэгтэй холбоотойгоор албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач  барьцалдуулагч болоод нүүрсний  холигч машиныг цэвэрлэж байсан. Гэтэл тус компанийн ажилтан эмэгтэй  тоног төхөөрөмжийг гэнэт ажлуулж эхэлснээс болж, бутлагчинд орооцолдож, хүн харахын аргагүй болтлоо хэрчигдэж,  харамсалтайгаар нас барсан  байдаг. Тус компанийн ажилтнууд “Сүүлийн хэдэн сар холигч машины тоног төхөөрөмж маш ихээр бохирдож байна.  Хэдхэн цаг ажиллаад л төмөр ирнүүдэд нь тэр чигтээ барьцалдуулагч наалдчихдаг. Түүнийг нь тусгайлан бэлдсэн лоом шиг зүйлээр хусаж цэвэрлэхгүй бол барьцалдуулагч бодисноос болоод гацчихаад байна. Өмнөх барьцалдуулагч бодис шороо шиг шар өнгөтэй байдаг байсан. Гэтэл сүүлийн үед цагаан цайвар болж өнгө нь өөрчлөгдсөн” гэх  гомдол гаргах болжээ. 

        Өөрөөр хэлбэл, Тавантолгой түлш компанийнхан холигч машины тоног төхөөрөмжинд үйлдвэрлэлтийн зориултын бус буюу гурил хольсон барьцалдуулагч бодис хийсэн. Их хэмжээний хоёрдугаар гурилтай зуурмаг хольж байгаа холигч машины ирэнд байнга гурил наалдаж дагтаршдаг гэсэн үг юм. Үүнээс болж  ээждээ тусалж, өөрийгөө болгох гэж явсан 22 настай залуугийн амиа алдах гол шалтгаан болсон.  Гэтэл хүний амь үрэгдсэн хэрэгт гол буруутнууд болох компанийн захирлууд зохих хуулийн дагуу шалгуулахгүй хэргээс мултарч, үлдэж байгаа бололтой. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар ч энэ ноцтой асуудлыг шалгалгүй орхигдуулж, хавтаст хэрэг бүрдүүлж байгаа талаарх  мэдээллийг нэгэн эх сурвалж бидэнд өгсөн юм. Хэрэв хууль хяналтынхан үнэн зөвийг олж тогтоох юм бол зөвхөн  барьцалдуулагч хийх ёстой тоног төхөөрөмжинд цардуул, цавуулаг өндөртэй  гурил хийхээр  наалдац үүсдэг. Тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласнаас болж эрдэнэт хүний амь үрэгдсэн хэрэгт Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар шууд буруутай болохоор байгаа юм. Иймд түүнээс тэр залуугийн амийг нэхэх учиртай. Гэтэл тэрбээр хэрэгт огт хамааралгүй мэт болж  үлдэж байгаа бололтой.

Зөвхөн  барьцалдуулагч хийх ёстой тоног төхөөрөмжинд цардуул, цавуулаг өндөртэй  гурил хийхээр  наалдац үүсдэг. Тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласнаас болж эрдэнэт хүний амь үрэгдсэн хэрэгт Тавантолгой түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар шууд буруутай болохоор байгаа юм

МАН-НЫ ГОЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨР БОЛОХ УЛААНБААТАРЫГ УТААГҮЙ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨГ М.ГАНБААТАР, ГУРИЛ ХОЁР УНАГАСАН НЬ

         Эрх баригч Монгол ардын намын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн том нь буюу гарт баригдаж, нүдэнд харагдах нь “Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлчүүдийн толгойны өвчин болоод байсан утааг бага боловч бууруулсан явдал.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, утааг бууруулхад шинэ алхам хийсэн гэх гавьяагаараа өнгөрсөн сонгуульд хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялалт байгуулсан гэж болно. Тэр байтугай 2020 оны хоёрдугаар сарын 31-нд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ утааг бууруулхад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж “Тавантолгой түлш” компанийнханд тусгайлан баяр хүргэж байлаа.

 Гэтэл энэ өвлийн утаа өнгөрсөн жилийнхээс их байгааг иргэд шүүмжилж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвлийнхтэй яг адилхан сайжруулсан түлш хэрэглээд байхад яагаад утаа ихсээд байгаа нь анхаарал татсан юм. Харин ингэж судлаад үзэхээр энэ өвлийн утаа өнгөрсөн жилийнхээс эрс ихсэж, Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхэлдээ хар тортогонд дарагдаад байгаагын гол шалтгаан нь сайжруулсан түлшний найрлагад орж буй хоёрдугаар гурил болж таарлаа. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн эхний өвөл буюу 2019-2020 оны өвөл “Тавантолгой” түлш компанийнхан урд хөршөөс өндөр үнээр оруулж ирсэн барьцалдуулагчаа дангаар нь нүүрсэндээ хольдог байсан. Тэр үед утаа илт буурсан ч хэдэн арван хүн угаартаж нас барж байсан. Харин энэ өвөл хятад барьцалдуулагч, хоёрдугаар гурил хоёроо 60\40-ын харьцаатай хольж хэрэглэх болсноор хүн угаартах тохиолдлууд цөөрсөн ч утаа ихэссэн хэрэг. Гурил, нүүрс хоёрыг хольж галдаа түлэхээр утаа гарах нь ойлгомжтой зүйл.

Тавантолгой түлш” компанийн  гүйцэтгэх захирал М.Ганбаатар ингэж сайжруулсан шахмал түлшний найрлагыг ашиг хонжооны сэдлээр өөрчилж, гурил холих болсноор утаагүй түлш нь утаатай болсон бололтой. Өөрөөр хэлбэл, эрх баригч Монгол ардын намын, тэр тусмаа тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн сайрхан ярих дуртай нийслэлийн хотыг утаагүй болгох гол ажил нь гурил, М.Ганбаатар хоёроор нуран унаж байна.

“Тавантолгой түлш” компанийн Моносын агуулахад хоёрдугаар гурил болон барьцалдуулагч бодис өрөөтэй байгаа нь… 2021.02.10 15:10

“Тавантолгой түлш” компани жилд 73 тэрбум төгрөгийн орлоготой, 82 тэрбумын зардалтай, жилд 700 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг төрийн том компани. Зөвхөн барьцалдуулагч бодис, нүүрс зэрэг түүхий эдээ 13 тэрбум төгрөгөөр худалдан авдаг гэдэг. Гэтэл Хятадаас өндөр үнээр барьцалдуулагч авна гэж төсөвтөө тусгасан мөнгөнөөсөө дотоодын үйлдвэрээс хямд үнээр гурил авч барьцалдуулагчтайгаа холиод үйлдвэртээ ашиглаж байна гэхээр үүний цаана их хэмжээний мөнгө угаалт, төсвийн мөнгө завшсан хэрэг явж байж болзошгүй. Энгийнээр хэлбэл өндөр үнэтэй барьцалдуулагчийнхаа оронд хямд үнэтэй гурил авч ашиглаад дундаас нь мөнгө унаж буй хэрэг ч байж болох.

       Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдэл дараагийн дугаартаа Тавантолгой түлш компанийн барьцалдуулагч бодис болон хоёрдугаар гурил авахад зарцуулж буй нийт мөнгөн дүн, сайжруулсан шахмал түлшинд гурил ашигласнаар утаа, тортог хэрхэн ихэсдэг тухай баримтуудыг сурвалжлан хүргэх болно. 

Барьцалдуулагч бодистой хольсон гурилынхаа шуудайнуудыг далдлан хаяхад бэлдэж байгаа нь

Хятадаас өндөр үнээр барьцалдуулагч авна гэж төсөвтөө тусгасан мөнгөнөөсөө дотоодын үйлдвэрээс хямд үнээр гурил авч барьцалдуулагчтайгаа холиод үйлдвэртээ ашиглаж байна гэхээр үүний цаана их хэмжээний мөнгө угаалт, төсвийн мөнгө завшсан хэрэг явж байж болзошгүй

Гурилаа барьцалдуулагч бодистоо холихоор авч орж буй нь
эх сурвалж:ergelt.mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...