Пүрэв, 6 сар 24, 2021

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ.

Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй.

Уг үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна.

Сэтгүүлчдийг ямар учраас Төв талбайд нэвтрүүлэхгүй байсан тухай ЦЕГ-аас тодруулахад “Цар тахлын үед сэтгүүлчид ч олноороо бөөгнөрч, алба хаагчдад хүндрэл учруулах тохиолдол гарч байна.

Эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчид халдварын эрсдэлтэй бүлэгт ажиллаж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр эрүүл мэндийн байгууллагаас сануулсан.

Гэхдээ сэтгүүлчид Төв талбайд цөөн тоогоор очиж, чөлөөтэй мэдээлэл байгаа гэдгийг хэлье. 

Цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь бүгдийнх нь аюулгүй байдал тул хэвлэлийнхэн маань үүнийг ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэй байна.

Хамгаалалтын тухайд, Улаанбаатар хотын хэмжээнд нийтээрээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаатай холбоотойгоор зөвхөн Төв талбай ч гэлтгүй бүх газарт л цагдаагийн хамгаалалт гарсан байгаа” гэсэн тайлбар өгөв.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
  • Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...