Пүрэв, 6 сар 24, 2021

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл хориог сулруулахтай холбоотой журмыг УОК-оос танилцуулав. 

Тавдугаар сарын 8-наас эхлэн уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм байна. 

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл нээхгүй бөгөөд орон нутагт вакцинжуулалтыг идэвхжүүлэх юм байна. 

Тавдугаар сарын 8-наас бизнес, нийгмийн 89 төрлөөс 18-ыг нь хязгаарлах бөгөөд томоохон захуудыг энэ сарын 22-ноос нээхээр шийдвэрлэсэн байна. Шат дараатай нээх үйл ажиллагаануудын зарим нь вакцины хоёр тунд хамрагдан, 14 хоног өнгөрсөн иргэдэд нээлттэй байх юм. Тавдугаар сарын 5.22-ноос том захуудыг нээнэ.

Хөл хориог сулруулсан ч хязгаарлах 18 салбар

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн, нийтийн халуун ус
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар 
  15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...