Баасан, 4 сар 23, 2021

Б.Нарантуяа: Иргэдээ төлөөлөх үүргийн хүрээнд Ш.Оргилын хэрэгжүүлэх ажил бүрийг хянаж ажиллана

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяатай ярицлаа.

-Аймгийн ИТХ-ын даргын хувьд баримталж ажиллах гол зарчим тань юу вэ? Аймгийн тухайд хамгийн анхаарал татсан голлох асуудлууд?

-Аймгийн ИТХ-аас энэ бүрэн эрхийн хугацаанд хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Хүний хөгжилд анхаарна гэхээр мэдээж маш өргөн хүрээний олон салбарын бодлого хөндөгдөнө. Тэр бүх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хүний хөгжлийг хангахад бодитоор чиглүүлэх шаардлагатай байна. Төр засгаас хэрэгжүүлж байгаа аливаа бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь эргээд харахаар зарим талаар зөвхөн иргэдийн амьдрах тав тухтай аюулгүй орчныг бүрдүүлэх, тэдэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ажлын байр нэмэгдүүлэх, халамжийн бодлогоор дэмжих гэх мэт чиглэлүүдийг түлхүү анхаарч яг хүн ам, иргэдээ хувь хүний хувьд хөгжиж амьдралаа авч явах чадвар боломж бололцоо, оролцоог хэр хангасан бэ гэдэг асуудал учир дутагдалтай байгаа нь олон зүйл дээр харагдаж байна. Хувь хүний хөгжил тухайн нутаг орны хөгжлийг хангахад чухал суурь болж, цаашдаа улс орны хөгжил дэвшилд маш үр өгөөжтэй гэдгийг гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын олон жишээнээс бид харж болно.

Иймд аймгийн ИТХ-аас нутаг орноо удирдах үйл хэрэгт иргэдийн оролцох оролцоог сайжруулах, иргэдийн эрх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой аймаг, сумын ИТХ, Багийн иргэдийн нийтийн Хурлын байгууллагыг иргэдийнхээ эрх ашгийг бодитоор хангасан тэдний өдөр тутмын амьдралд нь үр өгөөжөө өгдөг байгууллага болгон чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр иргэдээс гарсан бүтээлч санал хүсэлтүүд аймаг, сум, багийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд бодитоор тусаж хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл БИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудал сум, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого шийдвэртэй хэрхэн яаж уялдах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллана гэсэн үг.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт улс, аймаг, сум орон нутгийн төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын чанар, гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллах болно. Аймаг, сумын ИТХ нь хууль тогтоомжоор тухайн орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд аймаг орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын эцсийн хэрэглэгч болох ард иргэдийг төлөөлж байгаагийн хувьд хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэдийн хүсэлт шаардлага, хэрэгцээнд нийцсэн чанартай гүйцэтгүүлэн ашиглалтад оруулахад Хурлын хяналт шалгалтын ажлыг чиглүүлнэ. Энэ мэтчилэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон чухал бодлого зорилтууд бий.

-Тухайлбал энэ онд хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа томоохон ажлаасаа дурдвал?

-Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг бий болгосон түүхэн үйл явдал болох Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Сэлэнгийнхний хувьд Ардын хувьсгалын өлгий нутаг, ахмад партизан цэргүүдийн үр хойч голомт гэдгээрээ энэхүү ойдоо өндөр ач холбогдол өгч байгаа. Мөн аймгийн маань үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн аймаг, сумын ИТХ, Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаанд буюу 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой бол аймгийн удирдлагын багийг бүрдүүлж буй бидний хувьд нэг талдаа их аз завшаантай хувь тохиол боловч нөгөө талаар энэхүү түүхэн ойг өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх маш өндөр хариуцлага ирж байна гэж миний хувьд үзэж байна. Дээрх ойн үйл ажиллагааг бид баяр ёслол төдийхнөөр ёсчлон тэмдэглэхээсээ илүүтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү хийж, олон шинэлэг ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ялангуяа, хүүхэд залуусдаа эх орон, нутаг ус, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгуулсан, өнгөрсөн үеийнхээ хөдөлмөр зүтгэлийг хүндэлсэн, бахархсан ухамсар сэтгэлгээнд чиглэсэн үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...