Баасан, 4 сар 23, 2021

СҮ-ГИЙН СҮЛЖЭЭ СҮГЧ БОЛОВ

Энд Та бүхний мэдэхгүй шахам нэг үг байгаа. Энэхүү “сүгч” гэдэг бол “цоолгонд унаж мөстэй барилдан хөлдсөн амьтан”-ыг хэлдэг жинхэнэ монгол үг байгаа юм. Улс дамжсан авилгын сүлжээний зах зух илэрсний дараагаас Сү туучийн “суртал нэвтрүүлэг” гаарч, үзэгдсэн харагдсан руугаа “пулемётлах” болов. Эхлээд “шүүхийн хаяг шал худлаа” гэв. Дараа нь “Х.Баттулга новш баахан гүтгэлэг зохиосон” гэв. Дараа нь “үхсэн хойноо, ердөө л шар хэвлэлийн материал байна” гэв. Дараа нь “энэ гүтгэлгийг чинь шүүх тоож авахгүй” гэв, дараа нь “бичиг байхгүй” гэв. Дараа нь “бичиг худлаа байна” гэв. Дараа нь “олон улсын шүүх зогсчихсон” гэв. Сүүлдээ санаа амар, “англи бичигтэй нэг цаас” үзүүлчихээд дур дураараа бурж гарав. Зүгээр шахам явсан Л.Мөнхбаясгалан руу дайрч түүний “өвчнийг” хөдөлгөв. Хааяа нэг “жижиг сажиг юм” бичиж байсан Г.Уянга руу дайрч түүнийг “байлдааны бэлэн байдал”-д оруулав. Энэ хоёр хүүхний “шизог” хөдөлгөвөл юу гээч болохыг зөвхөн Бурхан багш л мэдэх байх. Гэвч аль хэдийн “зогсчихсон” гэх олон улсын шүүх ажлаа явуулсаар л, Сү туучийг ухсаар л, Сү туучийн сүлжээ нэмж илэрсээр л…Энэ удаад Нью-Йоркийн шүүхийн одоогийн байдлаар шинээр олсон баримтын зах зухаас өгүүлье…Шүүхийн ажиллагаа үргэлжилсээр л…Шүүх “зогсчихсон” гэх нь ердөө л арга ядсан цуурхал юм. Харин ч шүүх Сү туучийн хэргийг ёстой жинхнээсээ ухаж байна. Энэ хэрэг “мандсаны” дараагаас Сү.Батболд болон түүний төлөөний этгээдүүдийн талаарх “үндсэн баримтууд”-ыг (шүүхийн албан ёсны нэр томъёо) олж авах ажил одоо ид үргэлжилж байна. Энэ явцад Сү туучий Худалдаа, үйлдвэрийн сайд, Гадаад Харилцааны сайд, Ерөнхий сайд байхдаа болон түүний дараа оффшор компаниуд болон хөрөнгө эрхлэн удирддаг бүтцүүдэд оролцоотой талаар маш их баримт цугларчээ. Тэр олон баримтуудыг нэг бүрчлэн тоочих гэвэл цаас, цаг хүрэлцэхгүй. Иймээс би “жишээ болгож” ердөө л 4-хөн жишээ авч байна…“Premier Edge Limited” (Premier Edge)-ийн маапаан Ийм нэртэй компани Британийн Виржинийн арлуудад 2005.08.15-нд бүтргүүлжээ. Энэ компанийг 2006.04.25 хүртэл ганцхан хүн дангаар эзэмшиж байсан ба тэр нь Монголын Үйлдвэр Худалдааны сайд Сү туучий байжээ. Санамсаргүй давхцал уу ? Үгүй л дээ…Сү туучийн энэхүү оффшор компани 2006.02 сард “Knightsbridge Apartment” хэмээх ихээхэн үнэ цэнэтэй харш худалдан авчээ. Үүний дараа Сү туучий 2006.03 сард “Quantum Lake Trast” хэмээх оффшор дахь хөрөнгө итгэмжлэх нэгж бүтцийг байгуулжээ. (Шүүхийн баримтад энэ компанийг байгуулсан бүх албан бичгийг хавсаргажээ.)Ингээд 2006.04 сард буюу Монголд Авилгын хууль батлагдахаас 3 сарын өмнө Сү туучий дээр дурдсан “Premier Edge” компанийнхаа хувьцааг Британийн Виржинийн арлуудад байдаг “Regula Limited” (Regula) компанид нэр заан шилжүүлжээ. Ингээд бараг 10 жил болжээ. Гэтэл 2015.06.16-нд “Premier Edge” компанийн хувьцааг эзэмших эрх “Regula” компаниас Сү туучийн хүү С.Баттүшигт шилжжээ.Үүнээс хэдхэн сарын дараа буюу 2015.10.06-нд “Premier Edge” компани нэмж хувьцаа гаргасан бөгөөд түүнийг С.Баттүшиг, түүний дүү Б. Саманд (Самади ?) нар хамтран эзэмшигч болжээ. (Шүүхийн баримтад эдгээр хувьцаа шилжүүлгүүдийг хавсаргажээ.)Хэдийгээр маш нарийн аргаар бултуулж, зувчуулж, замхруулсан боловч шүүх Сү туучийг “Premier Edge” компани болон “Knightsbridge Apartment” харшуудын “жинхэнэ эзэн”, “бенефицар өмчлөгч” гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоожээ. Энэхүү бенефицар гэдэг нь “өөрийн өмчийг итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлэхийн хамт тэр өмчөөсөө орлого олж буй хуулийн этгээд”-ийг хэлдэг. Монголоор бол “түрээслүүлэгч”, “шууд өмчлөгч, эзэн” гэж ойлгож бүрнээ болно.Үүнээс 1 жилийн дараа буюу 2016.98.08-нд Сү туучийн хүүхдүүд С.Баттүшиг, Б. Саманд нар “Premier Edge” компанийнхаа хувьцааг нөгөөх гайтай солонгос Чёон Чү Ён-д буюу түүний “Lorsch” хэмээх өөр нэг оффшор компанид “худалджээ.” Чёон Чү Ёны энэхүү “Lorsch” компани нь “Premier Edge”-ийн 100%-ийн хувьцааг 1 сая стерлингийн фунтээр худалдан авсан ба энэ нь “Premier Edge”-ийн Лондон дахь 15 сая долларын үнэлгээний ердөө л арван тавны нэг болохуйц “тун өчүүхэн” хөрөнгө болно. (Шүүхийн баримтад энэхүү арилжааг баримтжуулжээ.)Яг энэ “арилжаа” хийсэн өдөр Чёон Чү Ён баагий “Premier Edge” компанийн захирлаар томилогджээ. Ингээд Чёон Чү Ён мөнөөх “Knightsbridge Apartment” харшуудыг маш хямдхан худалдан авч харагдах байдлаараа түүний өмчлөгч болон хувирчээ. Харин бодит байдал дээр Сү-гийн гэр бүлийнхний өмч гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.Ингээд 1 жил болов. 2017.11 сард “Knightsbridge Apartment” харшаа нэр үл мэдэгдэх компанид 1,85 сая стерлингийн фунт буюу 2,5 сая доллараар заржээ. Чингэхдээ жилийн өмнө “Lorsch” компанийн худалдан авсан үнээс 2 дахин илүү үнээр заржээ. Дүгнэлт: Сү туучий 2006-2017 онуудад эхлээд өөрийн нэрээр, дараа нь “Regula Limited” компаниар, дараа нь өөрийн хүүхдүүдээр дамжуулан, дараа нь “Lorsch” компани болон өөрийн төлөөний этгээд Чёон Чү Ён-оор дамжуулан “Premier Edge” компани болон “Knightsbridge Apartment” харшийн бенефицар өмчлөгч болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.“Winrock Invest Limited”-ийн будлианИйм нэртэй компани Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд 2006.07.04-нд бүртгүүлжээ. Мөнөөх л Сү туучий 2006.09.06-аас 2006.11.01-ын хооронд энэ оффшор компанийг 100% эзэмшигч бөгөөд захирал нь байжээ. Энэ үедээ Сү туучий УИХ-ын гишүүн байлаа…(Шүүхийн баримтад эл компанийг үүсгэн байгуулсан Сү-гийн гарын үсэг бүхий бүх баримтыг хавсаргажээ.)Ингээд 2006.11.01-нд буюу Монголд Авилгын эсрэг хууль мөрдөгдөж эхэлсэн тэр өдөр Сү туучий ажлаасаа “чөлөөлөгдөж”, компаниа мөнөөх л улигт солонгос Чёон Чү Ёнд нэр заан шилжүүлжээ. Хэдий ийм боловч эдгээр бүх оффшор компанийг Сү туучий дангаар удирдан чиглүүлж байлаа.Энд дурдан буй “Winrock” компани нь өөр нэг “Moonbell Group” оффшор компанийн хувьцааг 100% эзэмшдэг байв. Гэтэл энэхүү “Moonbell Group”-ийн захирлаар мөнөөх л Чёон Чү Ён 2012.08 сард томилогджээ. Энд их сонин холбоо гарч ирнэ. Сү туучийгийн нэр холбогддог Чингис зочид буудлыг монголын “Мүүнбэл ХХК” эзэмшдэг. Энэхүү “Мүүнбэл ХХК”-ийн хаягийг дээр дурдсан “Moonbell Group” компани болон Чёон Чү Ён эзэмшдэг. (Шүүхийн баримт бичигт эдгээр бүх гүйлгээ, шилжүүлгийн бүх баримт, түүний дотор Сү туучийн гарын үсэгтэй баримтуудыг хавсаргажээ.)Дашрамд дурдахад Чёон Чү Ён бол монголын “Мүүнбэл ХХК” болон гадаадын “Moonbell Group” компанийн аль алинийх нь захирал юм. Үүнээс хойш 2012.05.02-нд мөнөөх Чёон Чү Ён захирлын ажлаа Сү туучийн өөр нэг төлөөний этгээд Ким Ён Жун гэгчид шилжүүлсэн ба энэ баагий одоо Монголд хянагдаж буй Сү туучийн хэргийн нэгэн гол хариуцагч болно.Дүгнэлт: Сүү туучий эхлээд өөрийн “Winrock” компани, дараа нь “Moonbell Group”, түүний захирал Чёон Чү Ён-оор дамжуулан Мүүнбэл ХХК болон Чингис зочид буудлыг хамарсан өргөн сүлжээ байгуулж, өмчлөгч, захирал, төлөөний хүмүүсийг байн байн солих замаар луйврын бүдүүвчээ нууж далдалж байжээ. “Genetrade limited” болон “Grandcastle Assets Inc”-ийн бантанАхиад л Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд “Grandcastle Assets Ink” компанийг 2006.09.08-нд байгуулжээ. Энэ компанийг дангаар эзэмшигч бөгөөд захирлаар С.Баттүшиг “томилогджээ.” Энэ үед С.Баттүшиг Чикагогийн Их Сургуульд сурч байжээ. Оюутан хүн ямар балдуушаараа компани удирдах юм ?! Ингэхлээр компанийн эзэн нь Сү туучий болох нь ямар ч эргэлзээгүй. Шүүхийн явцад Сү туучий болон түүний хүү С.Баттүшиг “Grandcastle Assets Ink” компанийн бенефицар өмчлөгч гэдгийг хөдөлбөргүй тогтоожээ. (Шүүхийн баримтад холбогдох бүх баримтыг хавсаргажээ.)Үүний дараа буюу 2010.11 сард мөнөөх ядаргаат Чёон Чү Ён “Genetrade” компани оффшор байгуулжээ. Ингээд Чёон Чү Ён “Genetrade” болон “Grandcastle” компанийн хувьцааг дангаар эзэмшигч болжээ. Энэ удаад захирлаар нь Кан Фун Жо гэгчийг томилжээ.Энэхүү Кан Фун Жо гэгч баагий Эрдэнэттэй холбоо тогтоож, Монголоос зэсийн баяжмал хямд үнээр авах гэрээ хийж эхэлжээ. 2011.12.06-нд Монголын Эрдэнэт үйлдвэр “Genetrade”-д 68 сая долларын зэсийн баяжмал нийлүүлжээ. Ганцхан жилд шүү дээ. Түүнээс хойш хэдий хэрийн зэсийг ямар үнээр нийлүүлсэн нь тодорхойгүй. Гэхдээ асар их гэдэг нь тодорхой. Үнийн зөрүү яривал лайтай их юм болж байна лээ…Дүгнэлт: Одоо Сү туучийн сүлжээ өргөжиж, олон олон сүлжээ компани болон өргөжиж, мөн Сү туучийн төлөөний хүмүүс ч олширч, Эрдэнэтийн зэсийг маш хямд үнээр худалдан авах луйврын сүлжээ болон өргөжиж байна. “Elmbridge Assets Limited”-ийн луйварМонголын зүүн хэсэгт 79,83 га талбайг эзлэн оршдог молибдений том орд байх. Энэ ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг Монголын “Билүүтмайнинг” ХХК эзэмшдэг. Энд ямар ч “буруу зөрүү” зүйл алга…Гэтэл 2009.07.26-нд улиг болсон Вержинийн арлуудад “Elmbridge Assets Limited” компани бүртгүүлэх нь тэр. Гэтэл Монголын Гадаад харилцааны сайд Сү.Батболд энэ компанийн цорын ганц “бенефицар өмчлөгч” байсныг шүүх саяхан нотолжээ. Учир нь “Elmbridge” компанийн ашиглаж буй хаяг нь дээр дурдсан “Winrock” болон “Moonbell Group” компанийн хаягтай давхцаж байлаа. Мөн энэ хаяг Сү.Батболд, түүний эхнэр, С.Баттүшиг нарын Гонконгийн “HSBC Premier” банкинд гаргаж өгсөн хаягтай бас л давхцаж байх нь тэр. Тохиолдол гэж байдаг боловч ийм “зүй тогтол” мэт тохиолдол гэж хорвоод байхгүй…Одоо “Elmbridge” компани монголын “Билүүт майнинг”-тай хэрхэн холбогдож байгааг тодруулах л үлдэж байна. “Elmbridge” компани байгуулагдсаныхаа ердөө л маргааш нь Билүүт майнингийн хувьцааны 50%-ийг худалдаад авчихав. Ид шид үү ? илбэ жилбэ үү ?Үгүй л дээ. Учир нь “Elmbridge” компани өөр нэг “Bisley Development Limited” (товчоор “Bisley”) компанийн хувьцааг 100% эзэмшдэг. Энэхүү “Bisley”-гийн захирал нь Сү туучийн төлөөний хүн, мөнөөх лайтай Чёон Чү Ён байсанд хамаг учир оршино. Энэхүү “Bisley” компани Монголын “Гянтбаялаг ХХК”-ийг 100% эзэмшигч. Харин Гянтбаялаг нь монголын Билүүт майнингийн хувьцааны 50%-ийг эзэмшдэг. (Шүүхийн баримтад эдгээр нотлох бүх баримтыг хавсаргажээ.)Сү туучийг Ерөнхий сайд болохын өмнөхөн буюу 2011.07 сард мөнөөх Чёон Чү Ёоны “Elmbridge” компани монголын Билүүтмайнинг компанийн 12,5%-ийг худалдан авчээ. Чингэхдээ шууд биш, харин Монголд байгуулсан “ПАМ” ХХК, “Моннисмайнинг” зэрэг сүлжээ компаниудаараа дамжуулан авсан байна. Энд нэр гарч буй сүлжээ 2 компанийн захирал нь мөнөөх л Чёон Чү Ён. Одоо ч гэсэн Сү туучий хамгийн багаар бодоход Билүүт майнинг компанийн 6,3%-ийн хувьцааг шууд бусаар эзэмшиж байна. Шүүхийн баримтад эдгээр толгой эргэм гүйлгээ, шилжүүлгийн бүх баримт, түүнчлэн луйврын сүлжээг бат нот баталж баримтжуулжээ.Дүгнэлт: Сү туучийн сүлжээ өргөжин тэлж, монголын ашигт малтмалын ордуудыг булаан авах, түүнийг шууд өмчлөгч, эзэмшигч болон хувирч байна… Шүүх юунд хүрэв ? Сү туучийн энэ “адал явдлыг” уншсан ямар ч монгол баагий толгой нь эргэж, эргүүтэж маанагтах нь гарцаагүй. Гэхдээ би ердөө л 4-хөн жишээ авсан гэдгийг битгий мартаарай. Цаашаагаа Сү туучийтай холбоотой гадаад, дотоодын 100-аад компани яригдана. Иймээс одоо шүүх ид ажиллаж байна. Би л гэхэд энэ “адал явдал”, ”зүй тогтол”-ын учрыг олох гэж хэдэн сар шар махтайгаа хатаж байна. Сүүлдээ ч сүрдэж, халширч байгаа юм чинь…Ингээд 2021.02.11 болов. Нью-Йоркийн шүүх Цагаан сар хийдэггүй, ажиллаад л байдаг бололтой. Тэд энэ бүх гүйлгээ, луйвар хэдхэн банк, түүний дотор “JP Morgan Chase Bank”-аар дамжин хийгдэж байгааг мэдээд тийш нь Сү туучийн авилгын оффшор сүлжээнд холбогдсон нэр бүхий баагийнуудын банкны гүйлгээний талаарх мэдээлэл гаргаж өгөхийг шаарджээ. Ингээд л хөвөрч өгч байна даа…2021.02.11-нд АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд Дүүргийн Шүүхэд АНУ-ын Кодексийн 28 дахь хэсгийн 1282 дугаар зүйлийг удирдлага болгон гадаад улсад явагдаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Төрийн Өмчийн бодлого Зохицуулалтын Газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн хүсэлтээр “JP Morgan Chase Bank”-аас нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах захирамж гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ. Шүүх “JP Morgan Chase Bank”-аас Сү туучийн сүлжээнд нэр холбогдон сэжиглэгдэж буй компаниуд, мөн нэр бүхий хүмүүсийн мөнгөн гүйлгээ, хөрөнгийн хөдөлгөөний тухай мэдээллийг шаарджээ. Банк руу явуулсан шүүхийн бичигт нэр бүхий 38 компани, хувь хүмүүсийн нэрсийг жагсаан хавсаргажээ. Энэ жагсаалтад Батболд Сүхбаатар, Бадамханд Батболд, Баттүшиг Батболд, Самади Батболд, Чёон Чү Ён, Ганзориг Чимэддорж, Ким Хак Сёон, Кан Фун Жо, Нямдалай Очирбат, Туул Уламбаяр нарын олон хүнээс гадна дээр дурдсан бүх компани, бас бидний үл мэдэх “үй түмэн” компани оржээ…Би учир мэдэх хүнээс “АНУ-д шүүхийн албан бичигт хариу өгөхгүй буюу худал хариулах боломж бий юу ?” гээд асуугаадахсан чинь нөгөөх маань бараг уурлаж: “Юу ярьж байгаа юм ?! АНУ-д Шүүхийн шийдвэр гараа л бол вандан тас, хуурна муурна гэсэн юм огт байхгүй” гэж намайг ичээв. Үнэхээр ч би “монголоор” сэтгэж, тэнэгтсэн юм байна лээ л дээ…МАН-ын хөрөнгийн сүлжээОлон улсын шүүх дээр “нам мам” гэж яриагүй нь мэдээж хэрэг. Харин Монголд бол улс төр, нам гэж ярих бүрэн боломжтой бөгөөд шаардлагатай.Сү туучийн хэрэг бол Монголд илэрсэн улс дамнасан авилгын сүлжээний ихээхэн том гэмт хэрэг мөн. Энд Сү туучий болон түүний гэр бүл, хамтрагчдын тухай, тэдний байгуулсан “үй түмэн” компанийн луйврыг ярьж буй мэт боловч үнэн хэрэг дээрээ энэ нь МАНАН-гийн авилгын аварга сүлжээ болох нь ямар ч эргэлзээгүй.Хамгийн түрүүнд бослого гаргаж байх ёстой АН таг чиг. Үгүй ядахдаа жагсаал цуглаан, хэвлэлийн хурал хийж баймаар жижиг намууд болон ТББ-ууд нам жим. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол бүр ч оргүй алга болж. ТВ-үүдийг бол ярих ч юм биш…Нөгөө айхтар “шударга” сэтгүүлчдийн арми, эрэн сурвалжлах сэтгүүл зүй энэ тэр нь газрын гаваар орчихож. Би бол бүгдийг нь худалдаад авчихсан л гэж дүгнэж байна. Гэвч үнэнд гүйцэгдэнэ гэж байх л даа. Тэр үед эд нар яаж хүний нүүр харах юм бол ?! Би нэр нэрээр нь дурдаж болох авч монголчууд тэднийг сайн мэдэж байгаа гэж санана…Ихээхэн том гэмт хэрэг мандаж, олон улсад шуугиан тарьж байхад хамгийн шударга байх үүрэг хүлээсэн УИХ-ын болон ЗГ-ийн гишүүд шүүмжлэх нь байтугай асуух ч үгүй, дүлий дүмбэ явдаг нь ямар учиртай юм ? “Ганц муу” Аюурсайхан л шүүмжилж байна. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр шүүмжилж байгаа боловч ганцхан ОТ-г л “буудаж” байна. Гэвч ОТ болон Сү-гийн хэрэг хоёр холбоотой боловч мөн чанарын ялгаатай юм. Бусад нь хаачсан юм ?! Энэ бол Сү туучийн гэмт хэргийн сүлжээ эхлээд МАН, дараа нь намууд, улмаар улс орныг бүхэлд нь хэрэн сүлжсэн аварга хэмжээнд хүрсэн ба түүнтэй юуны өмнө МАН-ын эрх баригчид салшгүй холбоотойг бат нот харуулж байна. Нарийн яривал Сү туучийн авилгын сүлжээ бол МАН-ын цөөн тооны дээд удирдлагын авилгын сүлжээ мөн гэсэн дүгнэлт хийсэн ч болно. Хэдийгээр дийлэхийн аргагүй, асар их мөнгөтэй, хүчтэй мэт харагдавч үнэндээ бол хэдхэн луйварчин баагийн асуудал юм шүү дээ. Одоо тэд “сүгч” болон хувирч аль хэдийн арчаагаа алдчихаад байна… Чухам үүнээс болж МАН нуран унаж байна. МАН У.Хүрэлсүхээс биш, харин Сү туучийгаас болж нурах нь гарцаагүй. “Хөгийн муу У.Хүрэлсүхээс болж манай МАН нурлаа” гэж түүнийг “барьж идэхийг” чинь би сайн мэдэж байгаа учраас үүнийг зориуд сануулж байна.Одоо хаашаа “галлахаа” МАН-ынхан, хэнтэй тэмцэхээ манай ард түмэн “ойлгосон” гэж бодно. Ер нь ингэхэд бүх намуудыг татан буулгаж, улс төрийн системийн реформ эхлэхэд юу нь, яагаад болохгүй гэж ?!Судлаач Х.Д.Ганхуяг.2021 оны 02 дугаар сарын 14.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...