Ням, 2 сар 28, 2021

МОНГОЛ УЛС ВАКЦИНАА ХҮЛЭЭН АВЛАА

AstraZeneca вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан. Дархлаажуулалт маргааш /02.23/ эхлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ.

Түүнчлэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах юм.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ.

Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайд С.Амарсайхан хүлээлгэн өглөө.

Тус вакциныг ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр онцгой байдлын үед хэрэглэх вакцины жагсаалтдаа  бүртгэж авснаа албан ёсоор зарласан.

Европын эмийн агентлаг (EMA)-аас тус компанийн хөгжүүлж буй вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглээнд гаргах зөвлөмжийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр олгосныг мөн өдөрт нь Европын комисс албажуулсан.

AstraZeneca нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсвэл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 42 орон уг вакциныг хэрэглэж эхлээд байна.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...