Ням, 2 сар 28, 2021

ШҮҮГЧ, ӨМГӨӨЛӨГЧ, АТГ-ЫН АЖИЛТНУУД ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА ЮУ ЯРЬСАН БЭ?

СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, СБД, БЗД, ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар орон сууцны нэгэн хотхоны байранд уулзацгаасан бичлэг олон нийтэд ил болж анхаарал татаад байна.

Эрчүүд уулзсан, хундага тулгасан, хүүхнүүд очсон гэх асуудал өнөөдөр хувь хүний эрхийн асуудал.

Харин олон нийт ард түмэн анхаараад байгаа асуудал нь ажил үүргийнхээ хүрээнд ашиг сонирхлын зөрчил үүсдэг хүмүүс уулзсан нь сонирхолтой байгаа юм. Шүүх, өмгөөлөгч, АТГ-ын ажилтан гэсэн энэхүү албан үүргүүд хоорондоо маш их хамааралтай. Нэг нь хэрэг шалгадаг, нөгөө нь шалгасан хэргийг өмгөөлдөг, бүр нөгөө нь шүүдэг.

Ялангуяа шүүгч гэдэг албан тушаалтан хуулиараа хараат бус байх зарчимтай, хатуу хуультай. Шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд Монгол Улс сүүлийн 10-аад жил шүүхийн шинэчлэл гэж ярьсаар цалин, нийгмийн хангамжийг хангалттай нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийг хараат бусаар ажиллуулж хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд, хэн нэгний захиалгаар шийдэх эрсдлийг хааж төр засгийн хэмжээнд шийдвэрлэсээр ирсэн билээ.

Тийм ч учраас эдгээр хүмүүс хаалттай хаалганы цаан юу ярьсан нь анхаарал татаж байгаа юм. Олон нийт ч ингэж хардаж буй. Гагцхүү одоо энэ асуудлыг ирэх сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхлэх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн Шүүхийн ёс зүйн хорооны хэлэлцэх эхний асуудал энэ сэдэв болж байх шиг байна.

Эх сурвалж: aguulga.mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...