Ням, 2 сар 28, 2021

АРДЫН НАМ “ТӨМӨР ЗАМ” ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХАРДАХ ЭРХГҮЙ БОЛЛОО

“Пи-Ар”-чин А.Амундра Ерөнхий сайдын зөвлөх болжээ. Лав сүүлийн 3-4 сонгуульд ийм ажил хийж, АН-ын лидер голдуу захиалагч нар нь нэг ч үлдэлгүй “үсэрцгээсэн” байдаг юм. Одоо АН-ын байж байгаа царайг хар.

Тэгвэл тэр /2021.2.19/ өдөр МАН-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдлоо. Одоогийн Ерөнхий сайд энэ нөхрийг лаг пиарчин гэж зөвлөхөөрөө аваагүй байх. А.Амундра АН-ынхныг “хиаруулсан”-аасаа хойш улс төрийн пиар хийгээгүй. Харин “Голомт” Д.Баясгалангийн “Бодь интернэшнл”-ийн СЕО болж, түүгээрээ дамжаад Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгч болсон. Төрийн нууцад орчихсон төслийн аманд багтахгүй өндөр дүнтэй мөнгийг тэр зарцуулсан. Улс төр, ашиг сонирхол орчихсон энэ төслийг хэл амгүй хийх хэцүү. Бас чин шударгаар зарцуулах бас боломжгүй. Түүгээр ч болсон.

Ингэж будилсан А.Амундра сэтгэлээр унаж, сүүлийн үед ер нь шийдчихээд “Бодь”-ийнхоо онгоцоор Өмнөговь, Улаанбаатарын хооронд нисдэг болоод байсан. Харин тэр одоо айлтгүй болж, нүхээ олжээ. Ардын нам түүнд боломж олгов. Хамгийн гол нь энэ бүхний эцэст энэ намынхан “Төмөр замын мөнгө хулгайллаа” гэж Ерөнхийлөгчийг хардах эрхгүй боллоо.

Одоо тэд нэг баг, нэг завиныхан болсон.

Эх сурвалж: aguulga.mn 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...