Баасан, 4 сар 23, 2021

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ ӨӨРТ НЬ Ч, НАМД НЬ Ч УРШИГ ТАРЬЖ МЭДЭХЭЭР БАЙНА-

       ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар намынхаа 100 жилийн ойд урагшгүй бэлэг барьж, улс төр дэх ураг төрлийнхнөө “хөөдөж” мэдэхээр байна. Тодруулбал, түүнийг Ерөнхийлөгчийн ойр тойрны байж мэдэх хууль, хяналтынхан тэр дундаа шүүгч, өмгөөлөгчдөд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх “бор шувуу” Саарал ордноор төдийгүй МАН, АН-ынхны өрөөнүүдээр “нисэх” боллоо.

       Хөл хорионы үеэр нэгнийдээ цугласан шүүгч, өмгөөлөгч тэргүүтэй найзууд гэх хүмүүсийн нэгэн орон сууц руу увж цувж, гарч орж буй дүрс бичлэг олон нийтэд цацагдсаныг түүнд хамаатуулах хүн олон байна. Үүнээс гадна сүүлийн хэд хоногт нэр бүхий хэвлэл мэдээлэл, цахим хуудсууд зохион байгуулалттайгаар “Нэр бүхий шүүгч, хуульчдын маш ноцтой, үүнтэй адил төстэй бичлэг байгаа” гэх мессэжийг зарлах болсныг Хууль зүйн сайдын сүрдүүлэг гэх яриа ч бас байгаа юм. Эндээс тэр юуны учир, хэнийг сүрдүүлэх вэ гэх асуулт ургаж байгаа биз.

       Хариулт нь, тэр шинэ засаг бүрэлдэж, ажлаа дөнгөж аваад Ерөнхийлөгчид бараалхахдаа түмний өмнө түгдийтэл загнуулсандаа ихэд гомдсон явдал гэгдэж буй.

Түүнийг Ерөнхийлөгчийн ойр тойрны байж мэдэх хууль, хяналтынхан тэр дундаа шүүгч, өмгөөлөгчдөд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх “бор шувуу” Саарал ордноор төдийгүй МАН, АН-ынхны өрөөнүүдээр “нисэх” боллоо

Тэр явдлыг эргэн сануулбал,

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч дээр орохоо мартсан уу, эсвэл үнэхээр эр зориг гаргасан уу “Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хамтдаа хийлээ.Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн. Цаашид эдгээр хуулиудын хэрэгжилт Монгол Улсад шударга ёсыг тодорхой алхам болно гэж итгэж байна. Сүхбаатарын талбай дээр болсон жагсаал ард түмний эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо хүргэх гэсэн алхам байсан. Харамсалтай нь, энэ жагсаалыг улстөрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдлийг сарниулах оролдлого гарсан гэдгийг Хууль зүй, дотоодын хэргийн сайдын хувиар хариуцлагатай мэдэгдэж байна. Надад итгэл хүлээлгэж, Засгийн газартаа урьж ажиллуулсан Ерөнхий сайд танд болон хамтран зүтгэсэн Засгийн газрын гишүүддээ цаашдынх нь ажилд өдрөөс өндөр амжилт хүсье” гэж байв.

     Энэ үгнийхээ халууныг “бууж” амжаагүй байхад тэр Ерөнхийлөгчид бараалхсан бөгөөд тэр үеэр Х.Баттулга “Х.Нямбаатар сайд яагаад их улс төржөөд байна вэ, яагаад Монгол улсын Ерөнхийлөгч Их хурлын танхим дээрээс худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах хэрэгтэй шүү. Ний нуугүй хэлэхэд өөрийг чинь би шүүхэд өгнө. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль Зүйн сайд болохоос Монгол Ардын Намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол Монгол Улсын тархи болсон ийм салбар. Хэрэв эхний алхмаа чи ингэж улстөржиж хийгээд байвал энэ асуудал явахгүй. Бид олон удаа уулзаж байсан. Олон удаа энэ улс Монголыг хөгжүүлэх гэж ярьж байсан. Тэр уулзалтуудын үр дүн хаана байна. Монгол Улсын Хууль Зүйн сайд шүү чи, түүнээс биш Монгол Ардын намын Х.Нямбаатар гэдэг хүн биш” хэмээн шинэ Ерөнхий сайдынх нь өмнө улалзуулаад авсан.

     Гэхдээ тэр зөвхөн үүнд ч бус, хэзээнээсээ л Ерөнхийлөгч Х.Баттулгатай түнжин муутай явж ирсэн. Ингэх шалтгаан нь намын ах нар нь Женког “үздэггүй”-тэй шууд холбогддог гэхэд хилсдэхгүй. Ийм ч учраас тэр Шүүхийн тухай хууль тэргүүтэй олон зүйл дээр Ерөнхийлөгчөөс тас зөрж, намынхаа олонхийн хүчээр тэрүүхэн тэндээ “ялаад” яваа билээ.

      Ингээд зогсохгүй Х.Нямбаатар ““Covid-19”-ийн хажуугаар Монголд улс төрийн вирус хяналтгүй тархчихсан хүндхэн байдалтай байна. Зарим нэг нэр бүхий вирус мутацид ороод зомбинуудыг амилуулан Монголыг минь хордуулаад байх юм. 2021 онд аль алинаас нь салах боломж бий” гэж нүүр номдоо жиргэж байлаа. Түүний жиргээндээ онцолсон “2021 оны сонгуулиар аль, алинаас нь салах боломж бий” гэдэг нь Ерөнхийлөгч рүү чиглэсэн үг болох нь хэн бүхэнд ойлгогдохоор.

      Энэ мэтээр Хууль зүйн сайд гэхээсээ илүү Хүрэлсүхийн ойрын, цаашлаад МАН-ын “хамгаалалтад” өдий зэрэгтэй яваадаа Х.Нямбаатар сайд хэт бардаж, таарсан бүхэнтэй “ өшиглөлцөж” байгааг улс төр судлаачид төдийгүй ойр тойрныхон нь ч жиг жуг гэх болсон. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга ялагдвал төмөр замын зэрэг хэргээр нь хуулийн өмнө авчрахаар тэсгэл алдаж байж болох ч хэтийдсэн эрх мэдэл, улайрсан ажиллагаанууд нь түүнээс өмнө өөрт нь ч, намд нь ч уршиг тарих вий.

        Өөрөөр хэлбэл, зарим мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг түүний сүржигнэл, өсөрхөл хэрээс хэтэрч, Хууль зүйн сайдынхаа эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан “хэрэг”-ээр намын нөхдийнхөө 100 жилийн ойн баяртаа зориулан муу бүхнээ “булж”, сайнаас сайн нам мэтээр ард түмэнд харуулахыг зориод завгүй явах хойгуур нь арилашгүй балаг, ахиад унах шалтаг барих вий дээ.

Хууль зүйн сайд гэхээсээ илүү Хүрэлсүхийн ойрын, цаашлаад МАН-ын “хамгаалалтад” өдий зэрэгтэй яваадаа Х.Нямбаатар сайд хэт бардаж, таарсан бүхэнтэй “ өшиглөлцөж” байгааг улс төр судлаачид төдийгүй ойр тойрныхон нь ч жиг жуг гэх болсон

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...