Баасан, 2 сар 26, 2021

Холливудын жүжигчний монгол охин 19 нас хүрчээ

Холливудын жүжигчин Эван Макгрегорийн Монголоос үрчилж авсан Жамьян охин 19 нас хүрчээ. Тэрээр 2006 онд охиныг дөрвөн настай байхад нь үрчилж авсан юм. Энэхүү зураг нь бидний сайн мэдэх “Том загас” киноны гол дүр, Америкийн алдарт жүжигчин Эван МакГрегорийн “Doctor Sleep” киноны олон улсын  нээлтийн улаан хивсний ёслолын үеэр охин Жамьянтайгаа хүрэлцэн ирсэн үеийн зураг юм.

Тэрээр Еве Мавракис гэх бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон ч  удалгүй салсан бөгөөд өдгөө дөрвөн охины эцэг билээ. Мөн алдарт жүжигчин маань баруун гар дээрээ өөрийн хайрт эхнэрийнхээ болон охидынхоо нэрийг шивүүлсэн байдаг аж. Эван Макгрегор хүүхдийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд “UNICEF”-ийн сайн үйлсийн аянд ч мөн хувь нэмрээ идэвхтэй оруулдаг нэгэн юм.

Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Х.НЯМБААТАР НАМДАА ГАЙ АВЧРАХ ВИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Х.БАТТУЛГА ЯЛАГДВАЛ ТӨМӨР ЗАМЫН ЗЭРЭГ ХЭРГЭЭР НЬ ХУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХААР ТЭСГЭЛ АЛДАЖ БОЛОХ Ч ХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ, УЛАЙРСАН АЖИЛЛАГААНУУД НЬ ТҮҮНЭЭС ӨМНӨ...

Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫН ӨРӨӨНД ЗОДОЛДСОН ГЭВ ҮҮ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцорсон дуулиан дарагдаагүй байна. У.Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийнхээ дараа Ерөнхийлөгчийн тухай ноцтой үгнүүд хэлсэн. Харин Ерөнхийлөгч...

Шүүгчийн эхнэр бичлэгийг авсан уу, эсвэл хууль хяналын гүйцэтгэх ажиллагаа тэнд өрнөсөн үү гэдэг нь нууц хэвээрээ байна- Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч...