Баасан, 4 сар 23, 2021

Я.СОДБААТАР БАЙСАН БОЛ АРАВ ОГЦОРЧИХ АЛДААГ С.АМАРСАЙХАН ГАРГАЛАА

Дарга болох сайхан. Дааж явна гэдэг хариуцлага. Энэ үгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд зориулж байгаа юм. Ялангуяа ийм онцгой үед Шадар сайдаар томилогдож, Улсын онцгой комиссыг даргалж байгаагийн хувьд С.Амарсайханд алдааг нь шууд хэлж байх хэрэгтэй л дээ. Тунгааж тогтоож авах эсэх нь С.Амарсайхан сайдын ухааны асуудал.

Анх удаа УИХ-ын гишүүн болж, анх удаа сайд болсон. Сайд болох болохдоо Монгол Улсын Шадар сайд болно гэдэг баргийн хүүгийн очдог ажил биш. Тэр дундаа МАН УИХ-д 62 суудалтай байхад “шалгарч” Шадар сайд болно гэдэг том “аз” биз.

Юутай ч ийм өндөр дээд албан тушаалд очсон хүн маш хариуцлагатай, товчхон, тодорхой байх ёстой.

Армиар бол генерал цолтой болчихсон юм, энэ хүн.

Генерал яадаг вэ. Ялалт ялагдлын хариуцлагыг хар толгойдоо үүрдэг.

Тэгвэл тэр генерал цолтой болоод хийсэн анхны тулаандаа ялагдлаа.

Халдарыг алдлаа. Тоо яривал толгой өвдөхөөр болж байна.

2021 оны хоёрдугаар сарын 23-нд хөл хориог сулруулахдаа “тоо” бодох ёстой байсан юм. Орон нутгаа яах вэ гэдгээ тооцох ёстой байлаа. Тэр өдөр хөл хорионы дэглэмийг сулруулахдаа вакцинжуулалтыг шуурхай залган хийлгэх бэлтгэл ажлыг хангасан байх байсан юм.

Орон нутагт халдвар тарж, нөгөөх вакцинжуулалтад нь жирийн иргэд хэзээнээс хамрагдаж эхлэх нь тодорхойгүй байна.

Хөөрхий муу Я.Содбаатарыг яйлсаар байгаад явуулсан. Оронд нь С.Амарсайхан ирсэн. Я.Содбаатар хэдэн арав дахин огцорчихоор байсан алдааг С.Амарсайхан гаргалаа. Я.Содбаатар, С.Амарсайхан хоёрын туршлага, ёс зүй хоёр алд дэлэм зөрүүтэйг бид эндээс харж байна.

Одоо яах вэ. Цаашид хэрхэх вэ. С.Амарсайхан сайдад ямар төлөвлөгөө, стратеги байна вэ. Ер нь тэгээд УОК-ын дарга гэдэг чинь хямрал, гамшгийн үеийг улсаар нь буюу том зурагаар нь харна гэсэн үг шүү дээ, С.Амарсайхан сайд аа. Анх удаа ийм том албан тушаал хашиж байгаа хүнд чадахгүй мэдэхгүй зүйл тохиолдож мэднэ. Гэхдээ энэ цаг үе бол хэн нэгнийг дадлагажуулж, туршлагажуулах урьдын сайхан цаг биш гэдгийг энэ хүн санах хэрэгтэй.

Ганц үүрэг түүнд бий. Монгол Улсыг, монголчуудыг коронавируст цар тахлаас хамгаалж давах ёстой. Үүрэг будаа болсон. Одоо энэ улс орон яаж халдварыг буцааж хумих вэ гэдэг эвгүй тал руугаа ороод байна.

Тэгэхээр хоёр зам энэ хүнд үлдсэн. Нэг нь, маш яаралтай толгойгоо ажиллуулж, хүнд байдлаас улс орноо, иргэдээ гаргах болсон. Нөгөөх нь, генералын ёсоор үүргээ, хариуцлагаа ухамсарлаж энэ албан тушаалыг үтэр түргэн тушаах учиртай.

Ерөөс өнөөдөр Монгол Улсын төр тэр чигээрээ цэрэгжилтийн нөхцөлтэй ажиллаж байгаа учраас алдаа гарвал тушаал өгч байгаа даргын буруу болох нь хууль юм шүү. Шуудхан хэлэхэд С.Амарсайхан удирдлагаар хангаж чадахгүй байна.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...