Баасан, 4 сар 23, 2021

“ЗЭВСЭГТ ХҮЧИН-100 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭНГ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ДЭЛГЭН ТОЛИЛУУЛЖ БАЙНА

Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ХХ зуунд хамгаалан тэмцэж, хадгалахад Монгол Улсын Зэвсэгт хүчин гол баталгаа нь болсоор ирсэн билээ.

           Ардын журамт цэргийн дайчин эрсээс орчин цагийн арми болж хөгжиж бэхжсэн зэвсэгт хүчний түүхэн уламжлал, хөгжил шинэчлэлийг харуулсан “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэнг Монгол цэргийн музейгээс үзэгч олондоо дэглэн толилуулж байна.   

“Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн нь Ардын журамт цэргээс-Монголын ардын арми, Монголын  Зэвсэгт хүчин  өнөө үе гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.  

1921 оны Ардын журамт цэргээс өнөөгийн Зэвсэгт хүчний дайчид, энхийг сахиулагч нарын түүхэнд холбогдох архивын 100 гаруй баримт, 150 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйсийг дэглэн үзүүлэхээс гадна 1200 гаруй гэрэл зураг, баримтат  киног  орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан үзүүлэхийг зорьж буйгаараа онцлог болж байна.

Тус үзэсгэлэнд Монгол цэргийн музей,  Монголын Үндэсний музей, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архив, Батлан  хамгаалахын төв архивын сан хөмрөгөөс урьд өмнө үзэгчдийн хүртээл болж байгаагүй ховор түүхэн гэрэл зураг, архивын үнэт баримтууд, Үндэсний музейн сан хөмрөгөөс жанжин Д.Сүхбаатарын дээл, хантааз, отго жинс бүхий малгай, тамганы хайрцаг, Д.Бодоогийн сийлсэн МАН-ын анхны тамга, бийр янтай, өөрийн  музейн сан хөмрөгөөс  БНМАУ-ыг тунхаглан анхны үндсэн хууль батлагдсан үеэс гарсан анхны загварын одонгууд, “Баатрын алтан таван хошуу” медаль, үе үеийн цэргийн дүрэмт хувцас, буудлагын зэвсгүүд зэрэг түүхэн биет үзмэрийг дэглэж байна.

Энэхүү үзэсгэлэнд мэдрэгчтэй ухаалаг дэлгэц, холограмм төхөөрөмж, ухаалаг зурагт, мэдрэгчтэй яригч, аудио чихэвч, гэрэлт самбар, проектор,VR box, QR код зэргийг ашигласнаар Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэнд холбогдох гэрэл зураг, архивын  баримтуудыг он дараалалын дагуу олноор байршуулж үзэгчид өөрийн сонголтоор түүхэн цаг үеийн баримт материал, гэрэл зурагтай танилцах боломжийг олгож байгаа нь тус үзэсгэлэнгийн гол онцлог, шинэлэг тал болно.

Тус үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монголын. Үндсэний музей, Архивын ерөнхий газрын үндэсний төв архив, Батлан хамгаалахын  төв архивын удирдлага хамт олонд талархал илэрхийлж ажлын арвин их амжилтыг хүсч, Монгол Улсад орочин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

“Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн нь 03 дугаар сарын 17-ноос Монгол цэргийн музейн  үзэсгэлэнгийн зааланд дэглэгдэж үзэгч олны хүртээл болно.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ МӨНХӨД БАДРАХ  БОЛТУГАЙ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...