Баасан, 4 сар 23, 2021

Тавантолгойгоос иргэд ногдол ашиг хүртэхгүй буйн нэг шалтгаан нь Хятадын “ТТJVCO” компаний өндөр үнэтэй олборлолт!!!

Учир нь Тавантолгойн олборлолтыг Хятадын компани Монголчуудаас 62%-ийн өндөр үнээр хийснээс “Эрдэнэс тавантолгой ” 1 их наяд төгрөгийг тэдэнд илүү төлжээ. Өнгөрсөн 5 жилд Тавантолгойн Баруун цанхид Монголын компаниуд 1 м куб уулын цулыг 8000-аар хийж байгаа бол Хятадын “ТТJVCO” компани Зүүн цанхид 12,000-аар хийж байна. 1м куб тутмаас “Эрдэнэс Тавантолгой ” компани 4000 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг. 2019 онд Үндэсний аудитын газраас ““ТТJVCO” компани дотоодын компаниудын үнээс 62%-аар өндөр үнээр олборлолт хийснээс “Эрдэнэс тавантолгой ” компани 407.3 сая төгрөг хэмнэх боломжийг алдсан” гэж дүгнэжээ. Мөн гэрээний үнийг ам доллараар тооцсноос ханшийн зөрүүнээс “Эрдэнэс Тавантолгой” компани 28 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. 2015-2020 онд Хятадын “ТТJVCO” компани Тавантолгойн Зүүн цанхид 2,6 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Энэ ажлыг Баруун цанхид ажиллаж байгаа дотоодын гэрээт компаниудаар гүйцэтгүүлсэн бол 1,6 их наяд төгрөгөөр хийх боломжтой байжээ. Товчхондоо “Эрдэнэс тавантолгой “ компани 1 их наяд төгрөгийг хэмнэх боломжоо Хятадын “ТТJVCO” компанид зүгээр л бэлэглэчихжээ . “Эрдэнэс Тавантолгой” бол Монгол улсын төр, аж ахуйн нэгж болон 2,5 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг.Хэрвээ өнгөрсөн 5 жилд Хятадын “ТТJVCO” компанид бэлэглэсэн 1 их наяд төгрөгийг иргэддээ өгсөн бол нэг иргэнд хэдэн төгрөг очих байсныг бодоод үзээрэй. “Эрдэнэс тавантолгой” компани “ТТJVCO”-ийн хооронд байгуулсан гэрээ 2021.02.28-ны өдрөөр дуусгавар болжээ. Хэрвээ гэрээг 2023 он хүртэл сунгасан тохиодолд “ТТJVCO”-д дахиад 670 тэрбум төгрөг илүү төлөх юм. Харин “Эрдэнэс тавантолгой “ өөрсдөө олборлолт хийвэл Зүүн цанхиас 1,7 их наядыг олох боломжтой. Харамсалтай нь “Эрдэнэс тавантолгой ” байгуулагдаад 10 жил болж байгаа ч өнөөдрийг болтол өөрийн гэсэн техник хэрэгсэл байхгүй. Дан гэрээт олборлогчдоор ажлаа гүйцэтгүүлдэг.Тус компаний 900 орчим ажилтантай эдний 500 нь зөвхөн оффист суудаг ажилтай. Тэдний цалинд жилдээ 250-300 тэрбум төгрөг зарцуулж байна.Тавантолгойн нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ. Гэтэл худалдан авагч талын хамаарал бүхий компаниар олборлолтоо хийлгэх нь зөв үү?

Сэтгүүлч Б.Отгон 2021.03.14

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...