Баасан, 4 сар 23, 2021

“MONGOL MADE” төслийн Гүйцэтгэх захирлаар Б.Агармааг томиллоо

1000 эмэгтэйг ажилтай болгож, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах төлөвлөгөөтэй “MONGOL MADE” төслийг хэрэгжүүлэгч “Эм Эм Продактс” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр болж Б.Агармааг Гүйцэтгэх захирлаар томиллоо.

Б.Агармаа нь олон улсын харилцааны чиглэлээр Австрали улсад мэргэжил эзэмшиж, олон улсын нэр хүнд бүхий хувцас загвар, хэвлэл мэдээлэл, хүнсний брэндүүдийг Монголын зах  зээлд нутагшуулах чиглэлд ажилласан, туршлагатай залуу боловсон хүчин юм.

Зах зээлийн чиг хандлага, харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг дэвшилтэт технологитой хослуулан хүргэх туршлага бүхий англи, орос хэлтэй Б.Агармааг Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлд жинтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт 10 хүнтэй 100 цех байгуулан үйл ажиллагаа явуулах “MONGOL MADE” төслийн хүний нөөцийн бүрдүүлэлт явагдаж байна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...