Баасан, 4 сар 23, 2021

Эцэг эхтэй хүүхдүүдэд короно халддаг, асрамжийн газрын хүүхдүүдэд халддаггүй юм уу Амарсайхан сайд аа?

Дэлхий нийт короновирусын цар тахлын өмнө хүчин мөхөсдөж, хүн амаа авран хамгаалахын тулд боломжит арга хэмжээг авч хөл хорио тогтоож, хил хязгаараа хааж, хүн амын зорчих хөдөлгөөнд илүү ихээр хяналт тавин ажиллаж байна.

Манай улсад өдөр ирэх тусам цар тахлын халдвар хүрээгээ тэлж, улс орон даяар хатуу хөл хорих тухай яригдах болов. Цар тахлын халдварыг хумих, хязгаарлах, гамшигийн эрсдлийг бууруулахын тулд олон хүн нэг дор цугларах, урлаг, соёлын тоглолт зохион байгуулах, нэг дор таваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхийг хориглоод байгаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан энэ сарын 22-нд “Ирэх дөрөвдүгээр сарын 5 хүртэл хөл хорио тогтоохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж явахаар шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн.

Тиймээс боловсролын байгууллагууд сургалт зохион байгуулах боломжгүй, ерөнхий боловсролын дунд сургуулиуд танхимын сургалт эхлүүлж чадахгүй гацаанд ороод байгаа. Гэтэл энэхүү хөл хорио хүүхэд асрамжийн газар хэрэгжидэггүй бололтой.

Шадар сайд, УОК-ийн даргийн мэдэгдэл ч хүүхэд асрамжийн “Өнөр бүл” төвийн удирдлагуудад үйлчилсэнгүй. Тэд хүүхдийн хаврын урлагийн тайлан тоглолтоо хийхийн тулд ОУ-ын “Найрамдал” зуслан руу хүүхдүүдээ зөөвөрлөн аваачиж, энэ сарын 24-ны өдөр урлагийн тайлан тоглолт хийлээ.

Тус тоглолтод “Өнөр бүл” төвд хүмүүжиж буй хүүхдүүдээс гадна багш ажилчид, “Найрамдал” зуслангийн холбогдох ажилчид, МҮОНРТ-ийн явуулын станц хүртэл үйлчлэв. Юун хууль. Юун онц байдал. Хууль хоёр утгаар хэрэгждэггүй. Үнэхээр онц байдал зарлаж, урлагийн тайлан тоглолт хийх, олон нийтээр цуглахыг хориглосон нь үнэн бол энэ хууль л лав хүүхэд асрамжийн газарт хэрэгжидэггүй бололтой.

Нэгэнт хүүхэд асрамжийн газрын хүүхдүүд тайлан тоглолт хийж, дүүрэг алсган тээвэрлэгдэж явж  болж байгаа юм чинь их, дээд боловсролын газрууд, дунд сургуулиад танхимаар хичээллэж яагаад болохгүй гэж.

Эсвэл эцэг эхтэй хүүхдүүдэд короно халддаг, асрамжийн газрын хүүхдүүдэд короно халдадгүй юм уу. Үүнд хариулт өгөх газар байна уу.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн удирдлагуудаас тус тоглолтыг зохион байгуулсан талаар лавлахад “Бид халдвар хамгаалалын дэглэм сайтар мөрдсөн” гэсэн хариултыг өгсөн. Үнэхээр халдвар хамгаалалын дэглэмийг тус төв мөрдүүлж, урлагийн тоглолт зохион байгуулж чадаж байгаа бол бусад урлаг соёлын газрууд ч энэ мэт тайлбар хэлээд урлагийн арга хэмжээг зохион байгуулж, сүүдэр бүрхсэн нийгэмд гэрэл түгээж болохгүй гэж үү.

Тус төвийн хүүхдүүд ОУ-ын хүүхдийн “Найрамдал” зусланд тайлан тоглолтоо хийж байх мөчид Монгол улсад цар тахлын тохиолдол 218 бүртгэгдсэн мэдээлэл цацагдаж байв. Харин түүний маргааш 285 тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр буюу 03 сарын 26-ны байдлаар 437 тохиолдол болж эрс өслөө. Хэрэв тус тоглолтод хүүхдээ оролцуулаач гэж эцэг, эхчүүдээс хүссэн бол эрсдлийг тооцож, үр хүүхдээ хол замд тээвэрлэх олон нийт цугласан, эрсэдл бүхий газарт хүүхдээ аваачих эцэг эх олдохгүй биз ээ. Энэхүү тоглолтыг хэрэв НХХЯ мэдэж байсан бол тус яам нь УОК-ийн шийдврийн эсрэг ажиллаж байна ч ойлгогдохоор дүр зураг байна. Хэрэв тус хүүхэд асрамжийн төвд энэхүү хариуцлагаггүй, хуулиас давсан үйл ажиллагаанаас болж цар тахал дэгдэх аваас НХХЯ, зохион байгуулалцсан ОУ-ын “Найрамдал” төв хариуцлагийг нь хүлээх үү, зохион байгуулсан “Өнөр бүл” хүүхэд асрамжийн төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн агентлагийн хэн нв хариуцлага хүлээхээ УОК, НОК-т хэрхэн тайлагнах бол. Энэхүү асрамжийн газрын хүүхдүүдийг цар тахлын аюулын дэлдсэн энэ үед эрсдэлд оруулж тайлан тоглолт хийлгэж яваа нь дайны үед галын цэг рүү өнчин хүүхдүүдийн амь үнэгүй хэмээн хөөж явуулж байгаагаас өөрцгүй үйл явдал гэдгийг эцэст нь хэлэх байна.

Эх суравлж: sharmedee.mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...