Баасан, 4 сар 23, 2021

Хариуцлагагүйн зуд ХАЛДВАР!!!

Өнгөрсөн хугацаанд өгсөн худал мэдээллийнхээ төлөө хэн хариуцлага хүлээх вэ?

Төрийн албан хаагчид шиг ажиллаагүй ч цалингаа бүтэн авдаг бол хэдэн сар ч хамаагүй гэртээ сууя. Харин хөдөлж байж л хоолтойгоо залгадаг хувийн хэвшлийнхэн дахин хөл хориог тэвчих үү?

Хэдий хугацаанд дархлаа тогтоох, ямар найрлагатайг нь мэдэхгүй байж , олдсон ВАКЦИН-ыг нь иргэддээ шахдаг мулгуу улс төрчид халдварын ГОЛОМТ шүү.

Шинжилгээ, вакцин нэрээр баахан бөөгнөрөл үүсгээд халдвар улам тараасан.

Өмнө нь Эрүүл мэндийн яамны “ Халдвар 20 гаруй хоногийн дараа илэрч байна” , “Тусгаарлалтын хугацаа сар байна”, “Нэг ковидтой хүнийг эмчлэх зардал 8 сая”…өөр юу юу ч билээ албан ёсны мэдээллүүд нь бүгд ХУДАЛ байсан.

Өнөөдөр энэ бүхэн өөрчлөгджээ. Харин энэ худал мэдээллийн төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч хариуцлага нэхсэнгүй.

Нэг өрх нэг шинжилгээ, олон удаагийн хөл хорио чинь эдийн засгаа сүйрүүлж хүмүүсийг амиа хорлотол стесстүүлснээс өөр үр дүн гарсангүй.

Ковидоос хойш амиа хорлосон,архинд хордсон, учир битүүлэг нас барсан хүнийхээ тоог гаргаад ир!!!

СЭТГҮҮЛЧ Б.ОТГОН

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...