Баасан, 5 сар 7, 2021

Баянголын өрсөлдөөн АН дотор бус МАН дунд явагдана

2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ улс төрийн намууд тодруулаад эхэллээ. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас дутахааргүй өрсөлдөөнтэй болдог тойрог бол нийслэл. Тэр дундаа Баянгол дүүрэг.

Гал ассан өрсөлдөөн гардаг учраас улс төрийн намууд хамгийн шилдэг боловсон хүчнээ тус тойрогт илгээдэг уламжлалтай. Энэ удаагийн орон нутгийн сонгууль, Нийслэлийн ИТХ-д Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй улстөрчдийг ажиглахад МАН  туршлага суусан тулхтай нэр дэшигчдийг  чанга шүүлтүүрээр сонгосон нь харагдаж байна. Нөгөө талаар жендерийн мэдрэмжтэй байдлыг хадгалж, төр, хувийн хэвшилд тасралтгүй амжилттай ажилласан хоёр ч бүсгүйг сойсон нь сонгогчдын хувьд таатай мэдээ юм.

Харин ХҮНам, АН-ын эвслээс нэр дэвшигчдийг харахад орон нутгийн төлөөлөгч юу хийх талаар битгий хэл очиж сонгогдох гэж горилж буй Баянгол дүүргээ ч мэдэхгүй шахам нөхдүүд цөөнгүй харагдах аж.  Иргэдийн улс төрийн мэдлэг харьцангуй өндөр болсон, мэдээллийг өргөн цар хүрээгээр түргэн шуурхай авч байгаа өнөө цагт туршлага багатай бодлого ойлгохгүй нөхдийг ингэж дэвшүүлсэн нь маш том алдаа болж байна. Ямар сайндаа пи ар хийгээд танигдана. Танигдчихвал сонгогдоно гэсэн гэнэн мөрөөдөлтэй нэр дэвшигчдийг сонгогчид хараад сошиалаар шоолж сууна. Тийм учраас судлаачид урьдчилсан судалгаагаар Баянгол дүүрэг нам хоорондын өрсөлдөөн бус нэг намын нөхдийн нэг, хоёроор гарах тухай асуудал нь яригдаж болох юм хэмээн дүгнэжээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...