Баасан, 5 сар 7, 2021

Үндэсний номын баяр дөрвөн номинацаар нэмэгдэж, шилдгүүдээ тодрууллаа

Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Тус баярын ач холбогдлыг үнэлэн анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл доор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг болсон.
Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь уламжлалт хөтөлбөр, арга хэмжээнээс гадна сонирхолтой дөрвөн номинацаар баяжигдсан баяр боллоо хэмээн утга зохиолын хүрээний судлаачид болон уншигчид ам сайтай байна.
Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгорын санаачилгаар утга зохиол судлалын “Шилдэг шүүмж” бүтээлд судлаач О.Содномпилийг тодруулж ном хэвлүүлэх, “Чингис Хааны тухай хамгийн олон номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Э.Пүрэвжавыг тодруулж, Бие даасан үзэсгэлэн гаргах эрхийн бичгээр, “Хамгийн олон үнэт ховор номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Р.Отгонбаатар тодорч, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэгт оролцох, “Монгол судлалын арвин номын сантай” цуглуулагчаар судлаач Ж.Раднаабазар тодорч, цуглуулгын танилцуулга (каталог) хэвлүүлэх эрхийн бичгээр тус тус урамшууллаа.
Тухайн иргэн болоод судлаачдыг салбарын мэргэжлийн экспертүүд шалгаруулж санал болгосноор ЗГХА Соёл, урлагийн газрын дарга, доктор Ц.Нацагдолгор, МЗЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, СГЗ До.Цэнджавын хамт “Батламж”-ийг”Үндэсний номын баяр”-ын нээлтийн үеэр утга төгөлдөр гардуулсан юм. Дашрамд өгүүлэхэд нэр хүндтэй энэхүү “Батламж”-ийг жил бүр уламжлал болгон олгох ажээ.
Эх сурвалж: Засгийн Газрын  Хэрэгжүүлэгч Агентлаг
” Соёл, Урлагийн Газар”

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...