Баасан, 5 сар 7, 2021

Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах албан томилолтынхоо эхэнд Монголын уран зургийн галерейд зочиллоо.
Тэрээр галерейн үйл ажиллагаатай танилцахын сацуу үзэсгэлэнгийн танхимаар зочлон Хосгүй үнэт бүтээлүүд болон Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан бүтээсэн “Бөхийж үзээгүй туг” сийлбэрийн бүтээлийг бүрэн тайлбартайгаар сонирхон Урлагийн боловсролын хөтөлбөр “Хөгжимтэй зураг”-т оролцсон юм.
Үүний дараагаар Монголын уран зургийн галерейгаас санаачлан хэрэгжүүлж буй “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол банк, Банкуудын холбооны үрчилж, сэргээн засварлуулсан Ардын зураач Л.Гаваагийн “Алтайн уулс” бүтээл мөн УИХ гишүүн Б.Жаргалмаа санаачлан МУЗГалерей, СТА С.Ганзүг нар хамтран хэрэгжүүлж байгаа “Өв тээгч” төсөлтэй танилцлаа.
1991 онд Уран зургийн галерей байгуулагдсан. Уран зураг, зураасан зураг, баримал сийлбэр, ардын гар урлалын 4500 орчим бүтээлүүдтэй хэдий ч үзэсгэлэнгийн танхим хүрэлцээгүйгээс сан хөмрөгийнхөө ердөө наймхан хувийг л дэлгэн үзүүлдэг байна. Түүнчлэн түрээсийн байранд, зориулалтын чийгшил дулааны тоног төхөөрөмжгүй тул гар аргаар ус тавих, дээврээс дусах бороо цасны усыг ажилтнууд өөрсдөө хулдаас гялгар цаас зэргээр аргалж иржээ. Галерейд арьсан урлал, ваар керамик, зээгт наамал, хээ угалз, уран дархан, хөөмөл чулуун болон яс модон сийлбэр чулуу, төмөр зэрэг материалаар урласан 460 орчим хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай, хэдий улс орны эдийн засгийн байдал тааруу байгаа ч шат дараалалтайгаар асуудлыг шийднэ гэв. Түүнчлэн тэрээр дотоодын хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй гадаадын хөрөнгө оруулалт болон өөр бусад санхүүгийн боломжуудыг судлах хэрэгтэй гэсэн юм.
Эх сурвалж: Соёлын Яам

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...