Баасан, 4 сар 23, 2021

Уран барималч А.Очирболд урлагийн гавъяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнууллаа

Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон „Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ амжилттай оролцсон юм. Дэлхийн 100 гаруй орны 3.000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран бүтээлчийн 1.200 бүтээлүүд НордАрт 2019-т нийт 100.000 үзэгчдэд толилуулагдсан бөгөөд манай уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд 21x17x3,2 метр хэмжээ бүхий “Дэгрээ” нэртэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээлээрээ тус үзэсгэлэнгийн дээд шагнал болох “НордАрт 2019 шагнал”-ын эзнээр тодорч Монгол уран бүтээлчдийн чадавхийг олон улсад өндөрөөр үнэлүүлсэн юм. Тэрээр 2021 оны НордАртад урилгаар оролцоно.
Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм. Түүний 2015 онд НордАрт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй. Монгол Улс нь Нордтай хамтын ажиллагаагаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд эхлүүлсэн бөгөөд 2015 онд 17 дахь удаагийн НордАрт – Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс анх удаа Онцлох Орноор “Модерн шилжилт – Шинэ дүр төрх” сэдэвт өөрийн бие даасан павильоноороо албан ёсоор оролцож нийт 33 уран бүтээлчийн 120 гаруй бүтээлүүд дэлгэн толилуулсан юм.
No description available.
Тус үзэсгэлэнд 50 гаруй орны 250 уран бүтээлчийн 1.000 гаруй уран бүтээлүүдийг 80.000 үзэгчдэд толилуулагдсан.
Түүний Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд, НордАрт 2015 онд олон улсад анх удаа толилуулсан “Ухамсар” бүтээлийн томруулсан хэмжээ 3,2м ган барималын хувилбараар Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болсны 56 жилийн ойг тохиолддуулан Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын баримлын цэцэрлэгт хурээлэнд 2017 онд тус тус сүндэрлүүлсэн.
No description available.
Түүний бүтээлүүд Европын хэдэн хэдэн орнуудад нээлттэй орчинд тавигдсан ба “Ухамсар” бүтээл нь мөн ХБНГУ-д зохион байгуулагддаг олон улсын уран баримлын TheRhine Art үзэсгэлэнгийн үзэгчдийн шагнал, мөн МУЭ-ийн оны шилдэг бүтээл шагналыг тус тус хүртсэн, түүний хувьд 2019 он амжилтаар дүүрэн жил байлаа.
No description available.
No description available.
Эх сурвалж: О.Зулцэцэг

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...