Пүрэв, 6 сар 24, 2021

Б.ХОНГОРЗУЛ: ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛ ЯРИАД ӨНГӨРДӨГ ЗҮЙЛ БИШ. ХҮНИЙ ЗОВЛОНТ АЙДСААР БИТГИЙ ШОУ ХИЙГЭЭД ӨНГӨРЧ БАЙ.

Б.ХОНГОРЗУЛ: ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛ ЯРИАД ӨНГӨРДӨГ ЗҮЙЛ БИШ. ХҮНИЙ ЗОВЛОНТ АЙДСААР БИТГИЙ ШОУ ХИЙГЭЭД ӨНГӨРЧ БАЙ

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Баярлалаа танай хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүчирхийлэлийн эсрэг дуу хойлоогоо нэгтгэх ХАМТДАА ЯАХ ВЭ? Аяныг танай төрийн бус байгууллага эхлүүлэх болсон шалтгаан тань юу вэ?
Манай “ИВЭЭЛТ НАРНЫ ҮР САД” НҮТББ “Нарны Үрс” хүүхдийн төвөөрөө дамжуулаад уг аяныг зохион байгуулж байгаа юм. Манай төв 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 5 анги , өдөр өнжүүлэх буюу ЕБС-н программаар хичээл явагддаг 8 анги сургалтын 2 анги гэх мэт хүүхэд хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хүчирхийлэл өдөр ирэх тусам газар авч байна. Хүүхдийн төлөө явдаг хүн бүр хүчирхийлэл гэх энэ зүйлээс аль болох зайгаа барьж айж цэрвэж эмзэглэдэг. Энэ тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь зүгээр л аян хийгээд уриа лоозон хатгаад өнгөрч байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүштэй. Дан ганц хүчирхийлэл ч биш. Гарч байгаа гэмт хэрэгийн төрөл зүйлчилэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэргүүд бөгөөд сэтгэл эмзэглүүлж байгаа сүүлд гарсан гэмт хэргүүд бүгд хүндрүүлэх нөхцөл байдалтай байгаа нь маш их анхаарал татаж байна. Энэ нь юу вэ гэхээр …. хүндрүүлэх нөхцөл байдалтай зүйлчилэгдсэн хэрэг бол үнэн хэрэгтээ хохирогчийн сэтгэл санаа бие мах бодийг ийм зүйлд дасгаж, удаан бөгөөд асуудлаас гарах нөхцөл байдалыг бий болгохгүй байгаа хэрэг юм. Жишээлбэл: тохуурхан даажигнах, бусдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хэрэг үйлдэх. Тэгэхээр энд хэн нэгэн ямарваа нэг бурууг үүрэхдээ гол нь биш. Нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлж байж ийм төрлийн гэмт хэргийн гаралт буурна. Иймээс үүнд 1 сарын хугацаатай уриа лоозон барьсан аян бус төлөвлөгөөтэйгөөр иргэн нэг бүр хичээж энэ гэмт хэргийн гарал буурах хүртэл тэмцэж нэгдэх хэрэг юм. Тэгэхээр манай ХАМТДАА ЯАХ ВЭ?. Нийгэмд ийм төрлийн гэмт хэрэг гарах явдалыг бууртал нь явагдаж үр дүндээ хүрэх явдал юм. Та бүхэн бүгд л анзаарч байгаа бүгд л мэдэж байгаа МЭДСЭЭР БАЙЖ , ХАРСААР БАЙЖ. Асуудлын хажуугаар дугай өнгөрч байгаа. Тэгээд яг энэ төрлийн асуудлыг шоу болгож гарч ирж хоолоо олж идэж байгаа хүмүүс их байна. Үр дүнд хүрсэн юм нэгч байхгүй. Тиймээс бид ахин хэлхэд нийгэмд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг буурах хүртэл цаашлаад гарахгүй байх хүртэл нь энэ аянг үргэлжлүүлнэ. Үр дүнд хүрсэн ажил хийх хэрэгтэй болхоос биш нэр төрөө гаргах олон нийтийн хэрэгсэлээр өөрийгөө рекламдах ажил огтоос хийхээ болих хэрэгтэй. Ийм ялзарсан ашигт сэтгэхүйг авч хаяцгаая гэж уриалмаар байна. Эрх мэдэлд суух болхоор өөрийгөө мундаг гээд байдаг хүмүүс хүртэл ичих хэрэгтэй. Энэ чинь хүний нийгэм шүү дээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...