Баасан, 5 сар 7, 2021

“Морин хуур” 33 наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад орох дуунууд тодорлоо.

Энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 10 нд МХО – нд уг зохион явагдаж хоёрдугаар шатны шалгаруулалтад орох дууны нэрс тодорлоо.
Наадмын эхний шатанд Мэргэжлийн дууны төрөлд 33, Нийтийн дууны төрөлд 34, Эстрад дууны төрөлд 17 дуу дуулагдсан бөгөөд Мэргэжлийн болон Нийтийн дууны төрөлд шүүгчээр Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жавзандулам, ҮУИТ – ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Буянбаатар, Урлаг судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, Хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, “Морин хуур 2018” наадмын гранпри шагналт Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Эстрад дууны төрөлд шүүгчээр Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Ухнаа, СУИС – ын ХУС – ын Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхмийн эрхлэгч, МУГЖ Ч.Насантогтох, Хөгжмийн найруулагч Б.Бат-Эрдэнэ / Аранзаа /, “Морин хуур 2018” наадмын гранпри шагналт Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нар тус тус шүүн тунгаасан юм.
Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт буюу Морин хуур наадмын шилдэг дууны концерт 2020 оны 10 дугаар сарын 16,17 нд 18.00 цагт Улсын Филармонийн Концертийн Танхимд үзэгчидтэйгээр зохион байгуулагдах бөгөөд Уралдааны II шатны бэлтгэл сургуулилт 10 дугаар сарын 14 ний өдрөөс Улсын Филармонийн концертийн танхимд хуваарийн дагуу эхлэнэ.
Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлийн найрал хөгжмийн удирдбарыг 10 дугаар сарын 13 өдрийн 18.00 цаг хүртэл журмын дагуу хүлээн авна. Хугацаа хожимдсон бичвэрийг хүлээн авахгүй. /Удирдбар 1 хувь, тоглох хувь тус бүр 1 хувь/
Жич: Энд байрласан дууны дараалал нь оноо дүнтэй хамааралгүй болохыг анхаарна уу.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...