Баасан, 5 сар 7, 2021

Б. Баатархүү: Хар машин хакердана гэх этгээдүүд залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгэл эдэлж байсан

Сонгуулийн санал тоолох хар машин хакардсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвийн дарга Б. Баатархүү хэвлэлд тайлбар өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ

“Хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байна. Энэ хэргийг тодруулах юм бол Л, Ц, Д, А нар гэх гэрч этгээдүүд урьд нь 2013, 2017, 2016 онд бусдыг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгэл эдэлж байсан. Улс төрийн намуудын нэр дэвшигч нартай уулзаж иймэрхүү санал тавьж залилан мэхэлж байсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээд холбогдох шалгалтыг хийгээд эд мөрийн баримтын хамтаар 10.07 өдөр Тагнуулын Ерөнхий Газар луу асуудлыг шилжүүлсэн. Одоо тагнуул дээр хэрэг бүртгэлийг хэрэг нээгдээд шалгагдаад явж байна. Энэ бол өчигдрийн асуудал биш урьд өмнө цагдаагийн байгууллага дээр энэ мэдээллүүд ирж холбогдох шалгалтууд хийгээд эдгээр этгээдүүдийг харьяаллын дагуу эд мөрийн баримтын хамтаар шилжүүлсэн. Ер бусад намуудын төлөөллүүдтэй уулзаж ийм яриа өгсөн. Эдгээр этгээдүүд урьд нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийг залилсан гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд” Гэлээ.

Л.Баяр

Эх сурвалж: updown.mn

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...