Баасан, 5 сар 7, 2021

Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллын айл өрхүүдээр ажиллаж буй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7, 18, 19 дүгээр хороонд ажиллан сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой учирч буй бэрхшээл, асуудлыг иргэдээс сонсон, угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэлээ.

Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Агаарын бохирдлыг бууруулах энэ ажилд иргэдийн оролцоо их чухал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бид хамтдаа хичээн зүтгэж байж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж чадна. Тухайлбал, угаарын хий мэдрэгчээ гэртээ тохиромжтой газар байршуулах хэрэгтэй” гэдгийг онцолж хэлэв.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн н.Жаргалчимэг “Сайжруулсан шахмал түлшнээс хаягдал их гардаг. Гэхдээ шахалт, илчлэгийн хувьд сайн. Зөв галлагааны горимоо баримталж хэрэглэвэл угаартах эрсдэл үүсэхгүй гэж бодож байна. Одоо бид сайжруулсан түлшийг хэрэглэж сурсан” гэлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө цаашид “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт  дүүрэг, хороодод ажиллан, сайжруулсан шахмал түлш болон угаарын хий мэдрэгчийн хэрэглээ, яндан зуухны зөв галлагааны зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх юм байна.

 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...