Баасан, 4 сар 23, 2021

Хөгжмийн зохиолчдын бүтээл – шүүмж судлал эрдэм шинжилгээний хурал боллоо

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, иргэдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд төлөвлөгдсөн Хөгжмийн шүүмж – судлалыг дэмжих үйл ажиллагаанд Монгол Улсын Консерваториас Соёл урлагийн их сургуультай хамтран “Орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл – шүүмж судлал 2020” эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг мэргэжлийн төвшинд тодорхойлоход судлаач шүүмжлэгчдийн идэвхийг өрнүүлэх, идэвхжүүлэх мэргэжлийн хөгжмийн бүтээлийн орчин цагийн чиг хандлага, уран бүтээлийн чанар, төвшин, гүйцэтгэл, үр дүн, ач холбогдлыг судлан гаргах, шилдэг судлаач, шүүмжлэгчийг тодруулан урамшуулах зорилготой байлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд их дээд сургууль, судалгааны хүрээлэн, мэргэжлийн урлагийн байгууллагын урлаг судлаачид, багш нар хамрагдав.

Image may contain: 1 person, standing, suit and indoor
Эрдэм шинжилгээний хурлыг нээж МУК-ийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн дарга Б.Сэргэлэн, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар үг хэллээ.

Image may contain: 1 person, standing and indoor
“Орчин цагийн монголын хөгжмийн зохиолчдын бүтээл – шүүмж судлал 2020” эрдэм шинжилгээний хуралд дараах илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
– “Хөгжмийн зохиолч Ж.Энхбаярын “Ретро сюит”-ийн зохиомжийн онцлог” /МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн багш, докторант Ш.Батбаяр /
– “Хөгжмийн зохиолч Цэн. Эрдэнэбатын 2-р Симфоний хэлбэр бүтэц, зохиомжийн судалгаа” /СУИС, ХУС, Онолын тэнхимийн эрхлэгч, доктор Э.Зулцэцэг/
– “Хуучрын шинэ концерт дахь таван эгшигт хөгийн тогтолцоо” /МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч, хүндэт профессор Ч.Энхбат/
– “Монголы Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн Төгөлдөр хуур чавхдаст найрал хөгжмийн Уран сэтгэмж зохиолын тухай шүүмж” /МУК-ийн зөвлөх профессор, доктор Л.Эрдэнэчимэг/
– “Д.Ариунболдын ардын бишгүүр симфони найрал хөгжимд зориулсан концертын тухайд” /СУИС, ХУС, Онолын тэнхимийн багш, докторант А.Ариунаа/
– “Лимбэ симфони найрал хөгжимд зориулсан концер Ц.Пүрэвхүү “Хань” дууны тухай бодол” /Хөгжим судлаач, багш М.Мөнгөнсүх/

Image may contain: 6 people, people sitting and indoor

Image may contain: 1 person, sitting, table and indoor

Эх сурвалж: ЗГХА “Соёл, Урлагийн Газар”

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...