Баасан, 5 сар 7, 2021

Нийслэлд 897 улсын байцаагч ажиллаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Тэд Засгийн газрын 178-р тогтоолын хүрээнд тав хоногийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

Өөрөөр хэлбэл Засгийн газар, УОК, НОК-ийн чиглэлийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, дараах ажил үүргийг гүйцэтгэх, хяналт шалгалт хийж эхэллээ.

Үүнд:

  1. Нийслэл, дүүргүүдэд 24 цагаар шуурхай штаб ажиллаж байгаа бөгөөд тус бүрэлдэхүүнд 24 алба хаагч ажиллаж байна.
  2. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 300 алба хаагч “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” Засгийн газрын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
  3. Үйл ажиллагааг нь түр зогсоох болон хязгаарлалт тогтоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийт 11 557 объектод хяналт тавьж ажиллаж байна.
  4. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах гэх мэт нийт 6170 газарт ажиллах цагийн хуваарийн хязгаарлалт, халдвар хамгаалалын дэглэм сахиж буй эсэхэд хяналт, шалгалт хийж байна. 5. Тусгаарлах байруудын халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмд хяналт, шалгалт хийх ажилд нийт 10 алба хаагч ажиллаж байна.
  5. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 26 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна.
  6. Гүний хяналтын Гаалийн бүсд хяналт шалгалт хийх, түр жолооч нарт тандалт судалгаа хийж, тусгаарлалтад шилжлүүлэх ажилд 35 алба хаагч ажиллаж байна.
  7. Ундны ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна .
  8. Хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөөгт бус хяналт шалгалт хийж байна .
  9. Коронавирусийн халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд шалгалт хийж байна. Бүх нийтийн бэлэн байдал зарласан, хатуу хөл хорио тогтоосон, халдвар, аюулгүй байдлын дэглэмийг нийтээрээ чанд мөрдөж байгаа энэ цаг үед НМХГ-ын нийт 897 улсын болон ахлах байцааг хяналт шалгалт хийх, бэлэн байдлыг хангахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: НМХГ

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...