Баасан, 5 сар 7, 2021

М.ЭНХ-АМАР: ЛАМХАЙ НАРЫГ ТУСГААРЛАХ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ЗАРДЛЫГ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗАРДЛААС ГАРГАНА

Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/08:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Брайбүн Гоман дацанд суралцдаг 10-18 насны 357 хүүхдээс хүсэлт гаргасан 178 хүүхэд тусгай үүргийн онгоцоор ирэх юм.

Энэтхэг улсаас ирж байгаа ламхай нарт ямар үйлчилгээ үзүүлэх, тэдний гэр бүлтэй нь хэрхэн ажиллах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амараас тодрууллаа. Тэрбээр “Энэтхэгээс ирж байгаа ламхай нарыг эх орондоо ирэхэд нь тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж, тусгаарлалтад байх хугацаанд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлыг манай агентлагаас зохион байгуулж байна. Бид тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хүүхдүүдийн хамгаалах байрны зардлаас гадна тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг хөл хорионд байх үед гурван удаа хэрэгцээт зүйлийг нь оруулж өгдөг. Манайхаас мөн энэ бүхний зардлыг гаргаж, эрүүл мэндийн болон бусад багцыг өгнө. Мөн тусгаарлалтад байгаа ламхай нарын гэр бүлтэй ажиллаж нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгөхөөс гадна гэр бүлд нь үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх болно. Мөн ламхай нарыг эх оронд нь авчрахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд тусгай үүргийн онгоцоор авчирсан ламхай нарын 70 гаруй хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Увс аймгийн харьяалалтай малчин өрхийн хүүхдүүд бөгөөд Гадаад харилцааны яамны мэдээлснээр Энэтхэг улсын Дели хотоос 2000 км зайтай газарт шавилан сууж байгаа дээрх хүүхдүүдийн байгаа газар өвчний тархалт өндөр байгаа аж.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...