Баасан, 5 сар 7, 2021

ХҮҮХДЭДЭЭ ЧАНАРТАЙ ЦАГ ГАРГАХ 15 ЭНГИЙН АРГА

Хүүхэд насны ихэнх дурсамжийг эцэг эх, гэр бүл бүтээдэг. Харин тэр ДУРСАМЖ сайхан муухай, сайн муу байх нь мөн л эцэг эхийн тэдэнд зарцуулсан бодит хугацаа, чанартай цагаас хамаардаг. Тиймээс та бүхэн доорх энгийн аргуудыг нэмж баяжуулаад хүүхэдтэйгээ цагийг өнгрөөгөөрэй.
1. Дүрд орж тоглох. Эмч, цагдаа, сурвалжлагч, багш, айл гэрдэх гэх мэт. Дүрт тоглоом хүүхдийг хариуцлагатай байхад туслахаас гадна, дүрдээ орон хувирч хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөдөг.
2. Сар сараар нь гэр бүлийн уриа үг зохион бичиж, уриагаа давтах.
3. Зургийн альбомоо үзээрэй. Хүүхэд аав ээжийнхээ болон өөрийнхөө бага байх үеийг яриулах дуртай байдаг.
4. Хөгжмөө чангалаад чөлөөт бүжгийн өдөрлөг зохион байгуулаарай. Хүүхдүүдийнхээ дуртай (Baby shark гэх мэт) дууг янз бүрийн өнгөөр дуулж хөгжилдсөн ч болно.
5. Хүүхдүүдийнхээ дуртай ном зохиол, хүүхэлдэйнээс сэдэвлэн АХА тоглох. Эсвэл хамтдаа үлгэр зохиож бяцхан ном хийх.
6. Гэр бүлийн авьяастан шалгаруулах. The voice of Mongolia мэтээр оролцвол илүү сонирхолтой.
7. Аав ээж тус тусдаа өөрсдийн ургийн модоо зурж хүүхдүүддээ тайлбарлах. Энэ үед бодит зургууд ашиглавал сайн. Мөн удмынхаа бахархал болсон гишүүдээ дэлгэрэнгүй танилцуулаарай.
8. Өөр өөрсдөө, эсвэл хамтран гараар бүтээл хийж зочид урин гэртээ үзэсгэлэн гаргах.
9. Нуугдаж эсвэл дэрээр байлдаж тоглох. Хүүхдийн төдийгүй таны ч стресс тайлагдана.
10. Бүгдээрээ нэг өрөөнд газраар зулж унтдаг өдөртэй болох.
11. Хамтдаа хэн нэгэнд захидал бичих. Ингэхдээ хүн тус бүрийн үгийг оруулахыг хичээх. (Таних танихгүй нь хамаагүй) Багш, найзад нь, орцны үйлчлэгч ч байж болно.
12. Голын чулуу түүж ирээд өнгө өнгийн усан будгаар будаж тоглоом зохиомжлон тоглох.
13. Хамтдаа мод эсвэл тасалгааны цэцэг тарих.
14. Шагай, карт тоглох
15. Хүн хүний нэрэмжит, санал болгосон киног хамтдаа үзэж дараа нь сэтгэгдлээ хуваалцаж байх.
Таны хүүхдэдээ зориулсан цаг бүхэн түүнд насан туршийнх нь үнэт хөрөнгө ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ болон үлдэнэ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...