Баасан, 4 сар 23, 2021

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” БОЛЛОО

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглаж, дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү өдрийн хүрээнд #Би_чиний_талд өдөрлөгийг зохион байгуулж охид, хөвгүүдэд жендер болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар ойлголт мэдлэгийг олгож, хүүхдүүд өөртөө болон найзаа тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, үзэл бодлоо илэрхийллээ.
Тус өдөрлөгт Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй охид, хөвгүүд оролцсон ба урилгаар Монгол Улсын их сургуулийн социологи-нийгмийн ажлын тэнхимийн багш доктор, дэд профессор А.Батхишиг, НҮБ-ийн хүүхдийн сангийн өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг, НҮБ-ийн залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч А.Одонтуяа нар оролцож жендер болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар ойлголт өгөх, охидод зориулж охид бүтээсэн “Оки” гар утасны аппликейшныг танилцууллаа.
Мөн салбартаа амжилттай ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл болох UB Life сайт, Гэрэг сэтгүүлийн захирал Ж.Хулан, Тэгш боломж төслийн удирдагч, загвар өмсөгч Х.Саруул, Комедиан Д.Амартүвшин нар оролцож өсвөр насныхаа талаар болон өсвөр насныханд тулгамдсан асуудлын талаар чөлөөт ярилцлага хийж нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

СОНГУУЛЬ: “МАН”-ЫН ТОГЛОЛТОД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРЬЦ АЛДАЖ, ЦЭЦ, ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАВЧУУРГАНД НЬ…

Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудал ид өрнөж байна. МАН Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд нэр дэвшигчээ баттай “гаргах” сонирхол, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших улайрал хоёр...

АТГ-аас нуусан С.Ганбаатарын 29 аж ахуйн нэгжийн мөрөөр

Гудамжны тэмцэгчээс МҮЭХ-ны Ерөнхийлөгч болж улмаар төрийн өндөр сэнтийд суусан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын олон хүн шударга тэмцэгч, парламент дахь хамгийн “ядуу” гишүүн хэмээн ойлгодог....

Сүүлчийн зам…

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн...