Пүрэв, 6 сар 24, 2021

“КОВИД 19: СҮҮЛИЙН 24 ЦАГТ 1143 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БАТЛАГДАЖ, 3 ХҮН НАС БАРЖЭЭ

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 1143 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай өвчний хүндрэлээр 3 иргэн нас барсан байна. Тэд 43-80 настай хүмүүс байсан аж.

Эдгэрч гарсан хүмүүсийн тоо 685 байна. Шинээр бүртгэгдсэн халдвараас Улаанбаатарт 1052, орон нутагт 91 хүн батлагджээ.

Вакцинд хамрагдаагүй хүмүүсээс дийлэнх халдвар илэрч байна гэлээ. Тэдний 0-14 насны хүүхдүүд багагүй байгаа аж. Сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдлыг танилцуулъя.

Төв аймаг 56

Увс аймагт 26

Хөвсгөл аймагт 17

Орхон аймагт 9

Булган аймагт 8

Дорнод аймагт 5

Дархан-Уул аймагт 4

Завхан аймагт 2

Архангай аймагт 2

Ховд аймагт 1

Баянхонгор аймагт 1

Сэлэнгэ аймагт 1 байна.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...