Пүрэв, 6 сар 24, 2021

Ч.НАРАНБААТАР: Н.ТҮВШИНБАЯР ТАМГА АВЧ ЯВСАН. АВЧИРЧ ӨГӨӨГҮЙ БАЙНА

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамга тэмдгээ аван сураггүй болсон гэх мэдээлэл байна. Энэ мэдээллийг тус хорооны дэд ерөнхийлөгч ч баталж байна.

“Олон улсын олимпын хорооноос “Танай олимпын хорооны Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн байна. Танай байгууллага ямар ёс зүйн хариуцлага тооцсон бэ” гэх утга бүхий албан бичиг удаа дараа ирүүлсэн. Тавдугаар сарын 27-нд Н.Түвшинбаяр дарга ажил дээрээ ирсэн. Ингэхдээ Олон улсын олимпын хороо руу “Ажлаа хийх хүсэлтэй байна” гэх захидлыг илгээсэн байна лээ. Олон Улсын олимпын хорооноос ёс зүйн хариуцлага тооц гэж хэлсний дагуу манай хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ажлаас нь түдгэлзүүлэхээр болсон. Гэтэл хурал болж байх үеэр МҮОХ-ны тамга, тэмдгийг авч явсан байна. Тамгаа авчирж өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж найдаж байна. Хэрэв энэ маргаан удаан үргэлжилбэл манай улсын тамирчид өөрийн улсын далбааг мандуулж чадахгүй, цагаан тугтай олимпод оролцох эрсдэл үүсэж болзошгүй” хэмээн МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ярьжээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...