Пүрэв, 6 сар 24, 2021

“Наадмын төсөв ₮2.5 тэрбум. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зориулж Соёлын яаманд ₮10 тэрбумыг суулгасан”

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг үзэгчтэйгээр хийх талаар наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн билээ.

Наадмын төсвийн талаар зөрүүтэй мэдээлэл гараад буй. Иймд энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 

Цэргийн парад зохион байгуулахад 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн

Шадар сайдын ажлын албанаас тодруулахад “Наадмын төсөв 10 тэрбум гэж яригдаад байгааг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулагдах юм. 100 жилийн арга хэмжээ энэ оны намар хүртэл үргэлжилнэ. Тухайлбал, цэргийн парад зохион байгуулахад 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөж, урлагийн их наадмыг 8 сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэсэн мэдээллийг өглөө. 

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг “Үндэсний их баяр наадмын төсөв 2.5 тэрбум. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зориулж Соёлын яаманд суулгасан мөнгө. Энэ мөнгөөр ямар арга хэмжээ зохион байгуулахыг тухайн яамныхан мэднэ” гэлээ. 

Манайд төсөв нь суугдаад газруудад хуваарилж өгнө

Харин Соёлын яамнаас энэ талаар “Соёлын яам 10 тэрбум төгрөг авах гэж байгаа мэт буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл гараад байна. Манайд төсөв нь суугдаад газруудад хуваарилж өгнө. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна” гэв. 

Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын улмаас үзэгчгүй наадам болж, 2.8 тэрбум төгрөг төсөвлөж байсан юм.

Наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд 1,024 бөх барилдах бол хурдан морины уралдаан, сурын харваа Хүй долоон худагт болох аж.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...