Пүрэв, 6 сар 24, 2021

Төрд нэг нам дангаар ноёрхолоо тогтоовол АРДЧИЛАЛ-ын орон зайд дарангуйлал эзэн сууна

Монголын улс төр өдгөө Ерөнхийлөгчийн сонгуулиар “халуурч” байна. Энэ сонгуулийн дүн хэрхэн гарах нь одоогоор тодорхойгүй. Харин тодорхой байгаа нэг зүйл гэвэл МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж эрх мэдлээ  төрийн дээд түвшинд бүрэн хэрэгжүүлэхийг чухалчилж буй. Хэрэв нөхцөл байдал тэдний талд  эргэвэл Монголд үндсэндээ нэг намын дарангуйлал тогтож байгаагаас өөрцгүй.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас нэг намын дарангуйллын талаар АН-аас эхлээд Ерөнхийлөгчийн түвшинд хэлж ярьж анхааруулж байсан нь нэг бус удаа.  Өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдсан АН-ын Их хуралд оролцогчид “цар тахлын эсрэг оновчтой шийдвэр гаргах, коронавирусийн вакцин худалдан авах хөрөнгө төлөвлөх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомлихгүй байхыг эрх баригчдаас хүсэж уриалга гаргаж байв.  Энэ нь угтаа нэг намын  дарангуйллын эсрэг, хуулийг дээдлэхгүй дураараа дургиж байгааг эрх баригчдад сануулсан анхааруулга, иргэддээ хүргэсэн дуу хоолой байв.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд  төв талбайд өлсгөлөн зарласан. Үүнийг АН-ын хоёр талцал мэтээр  зарим нэг нь ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ  МАН-ын дангаар ноёрхолыг сөрсөн акц байсан юм. Өлсгөлөнд оролцсон УИХ-ын цөөнхийн бүлгийн дарга Д.Ганбат болон Ц.Туваан нар энэ тухайд “Манай намын бүлгийн гишүүд өнөөдөр нэг намын дарангуйлал, нэг хүний дарангуйлал, хуулийг дээдлэхгүй байгаагийн эсрэг зохих шаардлагыг тавьж, өлсгөлөн зарлаж байна” гэдгээ нэн хариуцлагатайгаар мэдэгдсэн. Харамсалтай нь үүнийг эрх баригчид нэг намын дотоод асуудал мэтээр харагдуулахыг  хичээж байв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намын дарангуйлалын эсрэг ардчиллаа хамгаалахыг сануулсан. Гэвч үүнийг нь МУ-ын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг эрхэмлэхгүй хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна хэмээн мөн л мушгин гуйвуулсан.

Энэ мэтээр Монголд нэг намын,  бүр нэг хүний дарангуйлал өдөр өдрөөр ойртож байгаа дохио сануулгыг өгч байв.

Өнөөгийн эрх баригчдын дарангуйллаа далдлах нэг хэлбэр нь Ковид цар тахал байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Хэчнээн ч удаа хөл хорьж, эдийн засгаа багалзуурдав, хэлж мэдэхгүй. Хэдэн ч иргэн эх орондоо ирж чадалгүй хилийн цаана аюулт өвчний золиос болов. Ковидын хуулиар иргэдийнхээ эх орондоо ирэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, чөлөөтэй зорчих гээд маш олон эрхийг хязгаарлалаа. УОК гэгч диктатурын байгуллагын гаргасан шийдвэр  шинжлэх ухаанч бус, тооцоо судалгаагүй, зохицуулалтгүй байснаас халдвар хаврын түймэр шиг тархаж  хоногтоо мянгаар тоологдож  байсан нь хүн амынхаа тоотой харьцуулбал  халагламаар өндөр хувь байв.

УОК-ын шийдвэр Зөрчлийн тухай хуультай хүч хавсарч иргэдээ цагдаж хорих,  шийтгэж торгох, хааж боогдуулахад чиглэж байсан нь хүний язгуур эрхийг зөрчсөн үйлдэл гэхээс өөр юу гэж тодотгох  билээ.

Товчхондоо бол ковидизмээр далимдуулсан дарангуйлал хэмээн тодотгож болно. Дарангуйлал буюу диктатур гэдгийг тодорхойлж тодотгоход нэг их онол, шинжлэх ухаан ярих хэрэггүй. Ил харагдах өнгө төрхөөрөө  төрийн эрх тодорхой нэг бүлэг  буюу нэг намын  эрх мэдэлд орсон төрийн хэлбэр юм.

Монголд дарангуйлал тогтож байна гэдгийг АН-ын хэдхэн нөхөд хараад эсвэл улстөржүүлээд байгаа  зүйл огтхон ч биш. Дэлхий, тэр дундаа ардчилал хөгжсөн улс орнууд хэдийнэ ажиглаж мэдэрчээ. Үүний тодорхой жишээ гэвэл АНУ-ын сенаторуудын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэнд хүргүүлсэн захидал юм.

Энэхүү захидалд Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ардчиллын үнэт зарчмууд алдагдахад хүрч болзошгүй  байгааг дурдсан.  Ингэхдээ захидалд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын Далай ламыг дахин айлчлуулахгүй гэсэн цочирдом байр суурь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна’ гэсэн мэдэгдэл болон үүнтэй төстэй утгатай мэдэгдлүүдийг сүүлийн жилүүдэд  удаа дараа хийж байгаа нь ардчиллын үнэт зүйл, суурь зарчмуудын эсрэг үйлдлүүд хэмээн дүгнэсэн байдаг.

БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр том орны  дунд оршдог Монгол Улсын хувьд АРДЧИЛАЛ бол дэлхий нийтэд нүүр тахлах үнэт зүйл мөнөөс мөн. Хэрэв улс оронд нэг намын дарангуйлал тогтвол энэ үнэт зүйлээ алдах болно. Магадгүй, эргэж ирэхгүйгээр.

Хэрэв тийм бол ардчиллаа аварч үлдэх боломж нь Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль болж байна. Төрийн бүх эрх мэдэлд нэг намынхан дангаар эзэн суувал хүссэн хүсээгүй шударга ёс намрын манан шиг сарниж,  ардчиллын орон зайд дарангуйлал эзэн суух болно.

ХҮН АРДАА СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХТҮН гэсэн алдарт үг эдүгээ  цагт монголчуудад сануулга болон ирж байна.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...