Пүрэв, 6 сар 24, 2021

У.ХҮРЭЛСҮХ 30 ХОНОГИЙН ДОТОР ТАНГАРАГ ӨРГӨНӨ

Сонгуулийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн 50+1 хувь буюу нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авч байж сонгогдохоор заасан байдаг.

Тэгвэл МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгсөн нийт сонгогчийн  821.136 буюу 68 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд:

  • 72.1.Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана.
  • 72.2.Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.
  • 72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  • 73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах
  • 73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд:

  • 1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
  • 2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.
  • 3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно гэж заажээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын...

Т.БЭГЗСҮРЭН:ХӨЛ ХОРИХГҮЙ БОЛ ИРЭХ АРАВДУГААР САРД ХАЛДВАРЫН ТОО 220 МЯНГАД ХҮРНЭ

Эрдэмдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох саналаа УОК-т хүргүүлсэн билээ. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдлын талаар болон хөл хорио тогтоох...

Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”

Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй...