Баасан, 5 сар 7, 2021

ХХЗХ МЭДЭГДЭЛ

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль Монгол Улсын Их Хурлын  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар  батлагдаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаатай холбогдуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний* тусгай зөвшөөрлийн хүсэлт материалыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой хугацаанд хүлээн авахгүй, төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгохгүй болно.

Харин одоогийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажиллагаа хэвээр үргэлжилж байгаа тул өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө (Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу гурван сарын өмнөөс гаргаж болно) хугацааг сунгуулах тухай өргөдлийг ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан журам, нөхцөл шаардлагуудыг (тухайлбал “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”, “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам” “Радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага” гэх мэт) боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд журам, нөхцөл шаардлагын төслүүдийг өөрийн цахим хуудсанд байршуулах, үйлчилгээ эрхлэгчдээс санал авч, хэлэлцүүлэх ажлуудыг тухай бүр мэдээлж ажиллах болно.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

Харилцаа холбооны зохицуулах хороо

*  Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан дараах үйлчилгээнүүд хамаарна. Үүнд:

  1. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;
  2. Олон суваг дамжуулах үйлчилгээ;
  3. Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ;
  4. Арилжааны радио, телевизийн үйлчилгээ (одоогийн сувгууд);
  5. Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ;
  6. Төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...