Баасан, 5 сар 7, 2021

Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд радио, телевиз болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийж, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилласан.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр тус хорооны дарга Г.Чинзориг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон радио телевизийн болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, мэдээ, мэдээллийн цахим сайтууд зэрэг тал талын оролцоо бүхий байгууллагууд өөрсдийн чиг үүргийг хуулийн хүрээнд хариуцлага өндөртэй, хэрэгжүүлж, амжилттай ажилласныг онцлон тэмдэглэв.

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдын төлөөллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг тус хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа. Мөн удахгүй зохион байгуулагдах Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд хяналт, мониторинг хийхэд өмнө хуримтлуулсан туршлага, хамтын үйл ажиллагааны зарчмаа хадгалан ажиллах талаар төлөөлөн ирсэн байгууллагуудын албан хаагчидтай санал солилцжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга А.Жаргал

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч С.Бүрэнжаргал

Юнивишн ХХК-ийн Системийн менежер П.Оргил

ДДЭШ ТВ ХХК-ийн Техник, технологийн албаны дарга Н.Ариунболд

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Ц.Ганзориг: V сарын 8-наас ААН-үүдийн 80 орчим хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хөл...

НИЙСЛЭЛИЙН ЭРХ БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг....

БИЧЛЭГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үеэр Төв талбайд УИХ-ын зарим гишүүн өлсгөлөн зарлаад буй. Уг...