Ням, 9 сар 19, 2021

Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна

Хилийн Замын-Үүд боомт болон Эрээн хотод саатсан, уул уурхайн салбарын томоохон компаниудтай ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын ачаа барааг саадгүй нэвтрүүлэх хүсэлтийг Улсын онцгой комиссоос Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд уламжилсны дагуу дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Есдүгээр сарын 7-ны байдлаар өдөрт дунджаар Ханги боомтоор 47, Ярант боомтоор 50, Шивээхүрэн боомтоор 23 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байна. Харин Гашуунсухайт боомтоор наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2 хүртэл 78 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрчээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн хяналтын бүсэд хяналт тавих, тээврийн ажлыг зохион байгуулах, Нүүрс тээвэр, экспортын төвийг байгуулсан. Чингэлэг тээврийн терминал байгуулах ажлыг “Энержи Ресурс” ХХК гүйцэтгэж, явц, чанар, төлөвлөгөөт ажлуудын хэрэгжилтэд уг төв хяналт тавьж ажиллаж байна. Тус терминалын бүтээн байгуулалтыг есдүгээр сарын 9-нд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм. 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

Шивээговь сумыг “Шинэ шивээ” ХХК-д лицензээр өгчээ

Албан тушаалтнуудын хууль бус, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй тушаал шийдвэр олныг мэдэх юм. Гэвч ийм байж боломгүй шийдвэр үзэж харж явсангүй. Юу гэвэл АМГ-ын...

Б.Отгонсүх Замын-Үүдэд бантан хутгаж байна

Өнгөрсөн зун Засгийн газар маш сүртэйгээр нэгэн акц эхлүүлсэн. Ерөнхий сайд нь Замын-Үүдэд давхиж очоод, дараа нь хотод ирээд тэнд төр төлөөлөн үүрэг гүйцэтгэж...

Н.Амарзаяагийн удирдаж байгаа Цагаан хадны үнэн төрх

 Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад суурьшлын бүсэд ганц удаа хил давж тээвэр хийх мөрөөдөлтэй жолооч нар цөхрөнгөө барж, урт хугацааны тусгаарлалтад хоригдсоор байна....