Лхагва, 12 сар 8, 2021

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлсэн юм.

1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

МАН-ын Их хурал маргааш болно

Удаан хугацааны дараа МАН Их хурлаа товлож, даргаа жинхлэхээр болов. Тус намын Их хурал маргааш /2021.12.06/ болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын...

С.ЭРДЭНЭ:БИД ИРЭЭДҮЙДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ҮЛДЭЭНЭ

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Энэ үеэр АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн,  намын дарга асан С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Үндэсний анхдугаар чуулган, Ардчилсан хувьсгал үүссэний...

УЕПГ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.ҮНЭНБАТ НАРТ ЯЛ ОНООЖЭЭ

Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн...