Лхагва, 12 сар 8, 2021

Төрийн гурван өндөрлөг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын үгийг сонсоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.

Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Advertisment

Ирэлт ихтэй

МАН-ын Их хурал маргааш болно

Удаан хугацааны дараа МАН Их хурлаа товлож, даргаа жинхлэхээр болов. Тус намын Их хурал маргааш /2021.12.06/ болно. Энэ удаагийн Их хурлаар Ерөнхий сайд, МАН-ын...

С.ЭРДЭНЭ:БИД ИРЭЭДҮЙДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ҮЛДЭЭНЭ

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Энэ үеэр АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн,  намын дарга асан С.Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Үндэсний анхдугаар чуулган, Ардчилсан хувьсгал үүссэний...

УЕПГ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.ҮНЭНБАТ НАРТ ЯЛ ОНООЖЭЭ

Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн...